СҮХБААТАРЫН УУГАНБАЯР

Saturday, May 14, 2016

Ховд аймгийн агуйн булшнаас олдсон пипа хөгжим дээрх руни бичиг юу өгүүлнэ вэ: IX зууны Монголын баруун хойт нутгийн түүх,соёлын асуудал- Осава Такаши

Уншигч та бүхэнд энэ удаад Япон улсын Осака их сургуулийн профессор Осава Такашгийн 2013 онд МУИС дээр тавьсан илтгэлийг толилуулж байна. 

Сэдэв: “Ховд аймгийн агуйн булшнаас олдсон пипа хөгжим дээрх руни бичиг юу өгүүлнэ вэ: IX зууны Монголын баруун хойт нутгийн түүх,соёлын асуудал“

2013.05.24 МУИС- Түүхийн тэнхим

Анх 1996 онд бичээс төсөл хэрэгжсэн. Сүүлийн 10-аад жил Монголд ирж ажиллаж байна.  Энэ удаад бичээс 3 төсөлд хамрагдаж ирсэн. Судалгааны гол сэдэв бол эртний түрэг хэлний судалгаа.  Түүхийг судлахдаа бичээс үлдсэн нутаг оронд очиж хэв авч, анхнаас нь судалдаг. Бичээсүүдийг бусад сурвалжаар харьцуулан судалдаг. Монгол ирэх боломжгүй байсан тул 1991 оныг хүртэл Радлов нарын судалгаагаар дам судалгаа хийдэг болсон. Одоо өөрсдөө бичээс сурвалжаа харах боломж нээгдсэнд баяртай байдаг.

Японд күнзийн суртал хятадын соёл нэвтэрсэн. Гол нь хятад сурвалжид судалгаа хийдэг байсан бол одоо нутаг оронд нь ирж танилцах боломж нээгдсэн.
Монголчуудтай хамтрах болсноос хойш шинэ шинэ олдвор бичээсийг олсон тул Монголын түүхийн судалгаа хүмүүсийн анхаарлыг татаж байна. Монголд хийсэн Германтай хамтарсан судалгааны тухай танилцуулна.
Илтгэл:
Гол агуулга: хаанаас, ямар байдалтай олдсон, түүн дээрх Руни бичгийг тайлж уншсан тухай танилцуулна.
Ховд аймгийн нутаг дахь Алтайн нурууны салбар Жаргалант уулын билээс олдсон. 4 улсын хил нийлэх газраас олдсон. Хаанаас олдсон гэдэг нь чухал үүрэгтэй.
Хамгийн анх Жаргалант уулын агуйн булшийг Монголын археологич 2008 онд Төрбат олсон. Олоход Маш хэцүү газар байсан. Агуйн амсар 50 орчим см гэхдээ дотроо орвол том. Агуйн урт 180 см, гүн 120 см, өргөн 50-80 см
Гавлын ясны хажууд хөгжимийн зэмсэг байсан. Нутгийн бага сургуулийн багш Дандар хүүхдүүддээ мэдээллэхийг захисан тул эцэг эхээсээ сонссон хүүхэд багшдаа хэлээд археологийн хүрээлэнд мэдээлсэн.
Цээжин дээр нь хөндлөн байрлалтайгаар тавьсан. Анх тавьсан уу? өөр хүмүүс хөдөлгөсөн үү гэдгийг хэлэхэд хэцүү.
Толгой нь морь сийлсэн жоохон дугуйрсан хэлбэртэй. Ёроолд нь хэрээс сийлж нүх гаргасан байсан. Авиаг гаргах зорилгоор  нүүрэн тэлд нүх гаргадаг бол энэ хөгжим ард талд нь нүх гаргаж өгсөн. Марал буга нохой гэх мэт амьтдыг сийлсэн. Зарим зургийг сүүлд сийлсэн.
Урт 80 см, өндөр 8 см, утсаа босоогоор нь гурван давхар хийсэн байдаг тул ятга маягийн хөгжим.
Агуйгаас мөн эмээл дөрөө олдсон.
Бонны их сургуулийнхан эмээлэнд шинжилгээ хийж 770-80 онд хамаарна гэж тогтоосон. Анх гермны тал олоод хөгжийн хүзүүн дээрх руни үсгийг, торгон дээрх хятад 6 ханзыг хэвлүүлсэн байдаг. Германы Бонны музейд хадгалагдаж байгаа.
 Сийлбэрээс гадна руни үсэг олон байгаа. Петр симмент 2 ч удаа тайлж уншхыг оролдоод чадаагүй тул Осовад унших санал тавьсан.
Холтос юм уу үүсээр бичгээ дарж ороосон байна. оршуулахдаа дарсан уу? ямар зорилготой дарсан бэ гэдгийг тайлбарлаж чадахгүй байгаа. 11 сард Боннд очиж үзэж 20 мөр бичиг байна гэж тодорхойлсон. Тэр тэр бичсэн гэдгээс эхлээд үсэг баруунаас зүүн мөр дороос дээшээ явсан дараалалтай гэж тогтоосон. Агуулга нь их давхцаж байгаа. Хүн нас бараад гашуудаж тэнгэр минь өршөөгөөч гэсэн утгатай хамгийн чухал утга нь 8 дахь мөр Манай киргиз ноёд өгсөн гэж байгаа нь энэ хүн киргик болохыг харуулж байна.

18-20 дахь мөр, германы судлаач өөрөөр уншиж байгаа. Зарим нь Моюнчурын хөшөөний бичээстэй
Андгайлав тангарагалав гэдгийг “бид бичив” \Осава\ гэж бид уншиж байна. yaγan bodűnčűra čűra бичсэн хүний нэр.
Үнэлэлт: түүх археологийн
-          Бусад инесейн бичээстэй нийцэж байгаа Киргиз бичгийн төрөлд орно.
-          Нас барасгдын араас гашуудсан агуулгатай.

-          Нас барсан хүн киргиз еэгэн Боданчур гэдэг нь нас барсан хүний нэр

-          Хөгжимийн эзэн нь еэгэн боданчур байсан боловч гашуудсан бичиг үр хүүхэд нь бичээд хэрэглэж байсан. Ингэхдээ гашуудлын үгийг даран хэрэглэж байсан.

-          26 настай залуу хүн байсан, Бонн их сургууль насыг тогтоосон, гавлын яс нь цоорхой гэмтэлтэй байсан

1949 онд горны алтайгаас энэ хөгжитэй адил хөгжим олсон. МЭӨ 5 зуун, скифийн үед хамаарна. 19 зуунд мөн төстэй зэмсэг олдсон.
-          Киргизийн зэмсэг гэж үзэх боловч одоо ийм зэмсэг огт хэрэглэдэггүй тул наашаа нүүж ирэхдээ нутаглаж байсан хүмүүсээс олж мэдсэн байж болно.

Түүхийн үүднээс:
-          Ховд орчимд киргизүүд нутаглаж байсан эсэхийг тодруулах
-          Моюнчурын бичээс, шинэ усны бичээст Уйгурын баруун хойд хил нь тэс гэж гарч ирдэг. Шинэ усны бичээст хар балгас гэсэн бичиг гарч байгаа. Булганы хар балгас бол уйгарын нэг л хот.
-          Тан ши-д Тагна уулын ойролцоо киргизийн хаан нийслэлээ байгуулсан мэдээ байдаг.
-          Уйгарын хаант улсруу Киргизүүд довтолж орж ирсэн цаг үетэй хамаарна. IX зууны дунд хагас гэж тодорхойлж болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.  
Share This

No comments:

Post a Comment