Уншигч та бүхэнд энэ удаад Япон улсын Осака их сургуулийн профессор Осава Такашгийн 2013 онд МУИС дээр тавьсан илтгэлийг толилуулж байна.
Сэдэв: “Ховд аймгийн агуйн булшнаас олдсон пипа хөгжим дээрх руни бичиг юу өгүүлнэ вэ: IX зууны Монголын баруун хойт нутгийн түүх,соёлын асуудал“
Анх 1996 онд бичээс төсөл хэрэгжсэн. Сүүлийн 10-аад жил
Монголд ирж ажиллаж байна. Энэ удаад
бичээс 3 төсөлд хамрагдаж ирсэн. Судалгааны гол сэдэв бол эртний түрэг хэлний
судалгаа. Түүхийг судлахдаа бичээс
үлдсэн нутаг оронд очиж хэв авч, анхнаас нь судалдаг. Бичээсүүдийг бусад
сурвалжаар харьцуулан судалдаг. Монгол ирэх боломжгүй байсан тул 1991 оныг
хүртэл Радлов нарын судалгаагаар дам судалгаа хийдэг болсон. Одоо өөрсдөө
бичээс сурвалжаа харах боломж нээгдсэнд баяртай байдаг.
