Монгол залуучууд дэндүү увайгүй.
Шүүмжлэл хүлээж авдаггүй, учир шалтгааныг нь мэдэхгүй байж хүнийг гүтгэж
гүжирдэхдээ гаргууд ажээ. Ер нь залуучууд ч гэлтгүй монголчууд их муухай хүмүүс
юм.
Хэн
нэгнээ гүтгэж гүжирдэх, гутаан доромжлох, хэрүүл маргаан зэргээс сэтгэлийн
цэнгэл авдаг бололтой юм. Нутаг усаараа талцан жалга довны үзэл гаргаж, хэн
нэгнийгээ араас нь чангааж атаархан жөтөөрхөж, үндэс угсаагаа үнэндээ сайн
мэдэхгүй байж халх, ойрад, буриад гэж хэрэлдэнэ. Энэ бүхэн юунаас улбаатай юм
бол хэмээн бодож үзсэний эцэст Монгол хүний энэ муухай зан монголчуудын түүхийн
цаг үеийн турших гадныхны хатгаас, явуулгаас үүдэлтэй юм болов уу гэсэн бодол
өөрийн эрхгүй төрсөн юм.
Зарим хүмүүс өөрсдийнхөө бурууг
гаднаас хайлаа гэж болох юм. Гэвч үнэн чанартаа Монгол хүмүүст ийм муухай авир
зан угаас байгаагүй л болов уу? 100 жилийн өмнөх монгол хүн өнөөдрийн монгол
хүн хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий. Монгол хүний хамгийн муухай араншин болох нэг нэгэндээ атаархах, нутаг
усаараа талцах, үндэс угсаагаараа уралцах араншин 2000 гаруй жилийн турш
бидний сэтгэхүйд нэвт шингэжээ.
АТААРХАЛ
Хан
улсын зүгээс удаа дараалан явуулж байсан эд баялаг, хөрөнгө материалаар татах
бодлого эцэстээ Хүннүгийн төрт улсыг мөхөлд хүргэсэн байдаг. Энэхүү хорт
бодлогыг хожмын Мин улс ч үргэлжлүүлэн хоёр барсын ноцолдооныг уулан дээрээс
харах буюу эд баялаг, хэргэм зэргээр шагнан монгол ноёдыг хооронд нь
эвдрэлцүүлэн хүчийг нь сарниулан хагалан бутаргаж байв.
Монголын
эзэнт гүрэн байгуулагдахын өмнөхөн болсон нэгэн үйл явдалд ч энэ байдал
тодорхой хэмжээнд туссан харагддаг. Монголын нууц товчоонд өгүүлснээр Алтан
улсын эзэн хаан Татарыг дарсны шагнал болгож Хэрэйдийн Тоорил ханд Ван цол,
Чингис хаанд Жаутхури хэмээх цол олгож байсан нь нэг талаараа хэргэм зэргээр
тэдний хооронд хагарал үүсгэх гэсэн санаархал байв. Учир нь энэхүү тулалдаанд
Ван ханаас илүүтэй Чингис хаан илүү хүчин зүтгэлтэй оролцсон боловч Тоорилыг
Чингис хаанаас өндөр хэргэмээр шагнасан нь яс хаях гэсэн зорилго ажээ.
Хүннү
гүрнээс эхтэй энэхүү хорт бодлого хүчтэй хэрэгжиж чадалгүй явсаар Төв Азийн
анхны нүүдэлчдийн төр улс болох Хүннү гүрнээс хойш 1600 орчим жилийн дараа л
бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн гэж ойлгож болно. Учир нь 1400- гаад оны үеэс
Баруун, Зүүн Монгол гэсэн улс төрийн хүчин зэрэгцэн орших болж эрх мэдэл
булаалдах болжээ. Үүнийг нь Хятадын Мин улс овжноор ашиглан Баруун, Зүүн
монголчуудтэй ээлжлэн холбоо тогтоож бэлэг сэлт өгөх замаар хооронд нь улам
сөргөлдүүлэх болсон байна.
Жишээлбэл,
Мин улсын Юнлэ хаан Ойрадын Махаму, Тайван, Батболд нарт цол хэргэм шагнаж
өөртөө татахын хамт Яньцы мөрний хойноос зуугаад мянган хүнийг дайчлан олон
тэрэг үйлдүүлэн өөрийн биеэр цэрэг удирдан Долоннуураар гарч Буяншир хааныг
довтолсон тухай Мин улсын түүхийн сурвалжид өгүүлжээ.
Буяншир
хаан 1412 онд Батула Чинсанд хороогдон улс орныг нэтгэн захирах бодлого төгсгөл
болжээ. Энэхүү хагалан бутаргах бодлого нь үргэлжилсээр XVII зуун болж
хөрш зэргэлдээ Зүрчид угсааны Манж Чин улс хүчирхэгжин гарч ирэхэд монголчууд
шуудайнд хийсэн үхрийн эвэр лугаа өвөр зуураа жийлцсээр Алтан ургийн хааныхаа ч
зарлигийг дагахгүй өөрсдийн дураар оршсоор байсан нь бусдын нөлөөнд амархан
автах нэгэн нөхцөл болжээ.
Энэхүү үзэл санааны зөрчил ингээд
дуусгавар болсонгүй. 1911 оны хувьсгалын
дараагаар ч тэр хувьсгалын удирдагчид хоорондоо сөргөлдөж бүгд бусдад хорлогдож
нас барцгаасан. Гэтэл 10-аадхан жилийн дараа энэхүү үйл явдал дахин
давтагдаж 1921 оны хувьсгалд оролцсон хүмүүсийг Оросын бодлогоор хагаралдуулж,
эх орныхоо төлөө зүтгэж явсан хувьсгалын удирдагчиддаа “хувьсгалын эсэргүү”
хэрэг тулгаж буудан хороов. Дараагаар нь ард олныг зүүнтэн, баруунтан хэмээн
хоёр хувааж ядуу дорд гаралтай хэсгийг нь зүүнтэн хэмээн нэрлэж коминтерний
зүгээс дэмжин засгийн эрхэнд гаргаж, хөрөнгөтөн хэсгийг нь баруунтан хэмээн
хэлмэгдүүлж байлаа. Харин энэ удаагийн талцуулах бодлого урдаас биш хойноос
буюу Оросоос эхлэлтэй байв.
НУТГАРХАХ БУЮУ ҮНДЭС УГСАА
Энэ үзэл санаа магадгүй Манж чин
улсын үеэс эхлэлтэй байж болох. Учир нь Манж
чин улсын үед Халхын 7 хошууг 86 болтол нь жижиглэн нутгийн хил тогтоон
өгчээ. Тиймдээ ч энэ л чиний нутаг энэ нутгаас нүүж болохгүй. Бусад
аймаг хошууны нутагт дураар нүүдэллэхийг хориглосон нь миний нутаг, манай
нутаг гэсэн амин хувийн ашиг сонирхлыг бий болгожээ.
Одоо ч энэ үзэл санаа нь үргэлжилсээр.
Өнөөдөр монголчууд улс дотроо аймгаар, аймагтаа сумаар, сумдаа багаар, баг
дотроо голоороо хуваагдан талцах болсон цаг.
Үүн дээрээс нэмээд Халх, Ойрад хэмээн талцана. XX зуунаас өмнө монголчууд монгол гэх нэг цул бүхэллэг гэсэн ойлголт байсан бол XX зуунд угсаатны онолын дагуу монголчуудын хоорондын ялгааг судалж чи халх хүн ийм байх ёстой, чи дөрвөд хүн ийм байх ёстой хэмээн хувцас зүүсгэлээс нь эхлээд ялгаатай хэмээн ойлгуулах болсон явдал юм. Энэ тухай Доктор Мөнх- Эрдэнэ 1911 оны хувьсгалын ёгт үр дагавар / http://kok-tolboton.blogspot.com/2016/01/blog-post_25.html / өгүүлэлдээ тодорхой дурдсан тул энэ тухай дахин өгүүлэх нь илүүц биз ээ.
Үүн дээрээс нэмээд Халх, Ойрад хэмээн талцана. XX зуунаас өмнө монголчууд монгол гэх нэг цул бүхэллэг гэсэн ойлголт байсан бол XX зуунд угсаатны онолын дагуу монголчуудын хоорондын ялгааг судалж чи халх хүн ийм байх ёстой, чи дөрвөд хүн ийм байх ёстой хэмээн хувцас зүүсгэлээс нь эхлээд ялгаатай хэмээн ойлгуулах болсон явдал юм. Энэ тухай Доктор Мөнх- Эрдэнэ 1911 оны хувьсгалын ёгт үр дагавар / http://kok-tolboton.blogspot.com/2016/01/blog-post_25.html / өгүүлэлдээ тодорхой дурдсан тул энэ тухай дахин өгүүлэх нь илүүц биз ээ.
Орчин цагийн монголчууд дээрх хоёр
үзэл дээрээс нэмээд шашин, улс төрийн намын байр сууриар хоорондоо хуваагдах
боллоо.
Намууд нь ч түүхийг өмчлөх болсон ингэхдээ 1911 оны хувьсгалыг Ардчилсан нам мандуулан ярьж байхад эсрэгээрээ МАН, МАХН 1921 оны хувьсгалыг мандуулан ярьж нэг нь Богдыг, нөгөө нь Сүхбаатарыг тахин шүтэх болж. Бас түүнчлэн хаана боловсрол эмзэмшсэн бэ гэдгээрээ талцах аятай. Ажиглавал баруунд төгссөн хэсэг нь нэг фракц, европт тэр дундаа Орост боловсрол эзэмшсэн хэсэг нь нэг фракц болон талцаад байх шиг.
Намууд нь ч түүхийг өмчлөх болсон ингэхдээ 1911 оны хувьсгалыг Ардчилсан нам мандуулан ярьж байхад эсрэгээрээ МАН, МАХН 1921 оны хувьсгалыг мандуулан ярьж нэг нь Богдыг, нөгөө нь Сүхбаатарыг тахин шүтэх болж. Бас түүнчлэн хаана боловсрол эмзэмшсэн бэ гэдгээрээ талцах аятай. Ажиглавал баруунд төгссөн хэсэг нь нэг фракц, европт тэр дундаа Орост боловсрол эзэмшсэн хэсэг нь нэг фракц болон талцаад байх шиг.
Энэхүү түүхэн улбаа одоо ч
үргэлжилсээр...
Бас улам бүр баяжсаар...
Нам
засаг, аймаг сум, үндэс угсаагаараа талцаж сайн яваа нэгнээ татаж чангаах нь
хэнд ашигтай гэж. Монголчууд хэзээ тамын тогооны үлгэрээс ангижрах вэ?
No comments:
Post a Comment