Полибий (МЭӨ 210—120) бол Ахеин холбооны нэрт зүтгэлтэн
Македоны 3 дугаар дайны үед Ромд олон жил амьдарч байжээ. Нэрт түүхч Полибий
«чихэндээ итгэхээр нүдэндээ итгэсэн нь илүу дээр» гэдэг бодлыг баримталдаг тул
он удаан жил аялан, МЭӨ 146 онд Карфогений мөхөл болон МЭӨ 133 онд Испани дахь
Нуманци хотын бүслэлтийг үзжээ, Полибий бол МЭӨ II зууны үеийн Ромын урт
удаан ялгуусан дайныг биеэр үзсэн бөгөөд Ромын армийн зохион байгуулалтыг үнэн
зөв дүрсэлсэн хүн юм.
Цаг хугацааны туршид арми 5000 хүний бүрэлдэхүүнтэй байсаныг хүн бүхэн
мэднэ. Арми нийгмийн анги дээр үндэслэгдсэн.Хөдөлгөөнт явган цэрэгийн анги тус
бүр 120 хүнтэй байсан байна. Энгийн үед
цэргүүд 3 цуваа болон жагсдаг байна.
Хугацаа товлосон
өдөр шинэ цэрэг цуглармагц дарга нар цэргүүдийн дотроос хамгийн залуу, хамгийн
ядуугий нь хөнгөн зэвсэгт цэрэгт, тэдний удаах насны цэргийг гастатад, ид насны
хүмүүсийг принцепс ангид, хамгийн ахмад туршлагатайг нь триарын ангид бүртгэнэ.
Аливаа легион (хороо) цэрэг нь нэр хаяг, нас сүүдрээр төдийгүй зэр зэвсгийн
төрлөөр ялгардаг байна. Цэргүүдийн хуваарилалтыг хийхэд триари нь 600 хүнтэй,
идэр залуучуудынх ць 1200 хүнтэй байдаг. Хэрэв дайчдын тоо 4000 хүртэл
цэргүүдийн хуваарилалт түүнтэй зохицон өөрчлөгддөг ба харин триаруудын тоо
өөрчлөгддөггүй.
Цэргүүдийн хамгийн залуу нь илд, хөнгөн бамбай, хатгуур
жадаар зэвсэглэнэ. Бамбай нь бат бэх бөгөөд хамгаалалт сайтай. Бамбайны хэлбэр
нь дугуй бөгөөд хөндлөнгөөрөө гурван фут байна. Хөнгөн зэвсэгтэй төмөр малгай
өмсөх ба заримдаа чононы арьс буюу толгой халхлах ямар нэгэн өмсгөлийг өмсдөг.
Түүгээр дарга нар нь чухам хэн нь баатарлагаар тулалдаж байгааг нь ялгадаг
байжээ. Жадны иш нь уртаашаа хоёр тохой (0,5 м орчим), бүдүүнээрээ атга хэртэй
байлаа. Түүний үзүүр нь хурц нарийн анхны цохилтын үед нугардаг учраас дайсан
эргүүлэн ашиглаж болдоггүй байв.
Гастат буюу удаах насны дайчид бүрэн зэвсэглэх үүрэгтэй.
Тэд өргөөшөө хоёр фут хагас, уртаараа дөрвөн фут бамбай авч явдаг. Бамбай нь
хоёр хавтгай модноос тогтдог бөгөөд түүнийг үхрийн цавуугаар наан, дараа нь
тугалын арьсаар бүрж хийдэг. Захаар нь төмөр бүслүүр хийдэг. Мөн янз бүрийн
хүчтэй цохилт, харвалт чулууны цохилтоос хамгаалсан төмөр гүдгэр гадаргуутай
байна. Үүнээс гадна баруун ташаандаа зүүдэг сэлэм байдаг бөгөөд түүнийг ибери
сэлэм гэж нэрлэдэг тэр нь бат бэх, ир сайтай 2 талаараа хүнд цохилт өгдөг.
Дуулганыхаа оройг улаан, хар өнгөтэй тохой орчим урт өдөөр чимэх бөгөөд тэр нь
хүнийг их л өндөр сүрлэг харагдуулдаг. Цэргийн олонхи нь сөөм хэрийн хэмжээтэй
гуулин цээживч зүүдэг байв. Эдгээрээс ромын цэргийн зэвсэглэл бүрэлддэг.
Цензорын үнэлгээгээр 10000 драхмаас(Грекийн зоос) доошгүй хөрөнгөтэй иргэд нь
цээживчний оронд хөө хуягтай байх үүрэгтэй.
Ромчууд цэрэг хүнд хамгийн бузар булай, шившигтэй зүйл,
гэж дор дурдсаныг үзнэ. Үүнд: хүний гавьяаг өөрийн болгох, айснаас болж
байлдааны талбарыг орхих, тулалдааны үед зэвсгээ хаях эдгээр болно. Иймч учраас
зарим цэргүүд үхэхээ мэдсээр атал олон цэргийн өмнө шийтгүүлэхээс айн
тулалддаг. Харин нөгөө хэсэг нь илд сэлмээ алдчихаад нөхдийн өмнө шившиг
болохоос эмээн орыг нь олж авах гэж дайсны цэргийн өмнөөс галзуу мэт дайрч
байдаг.
Хөлслөгдөн
дайнд явдаг армитай байсан. 1 легион-30 манипуль. 1 манипуль-2 сентур\80 хүнтэй\ Легионы жагсаал нь:
Эхний эгнээнд 1200 кастат\хөнгөн зэвсэгт\, 1200 принцейс\хүнд зэвсэгт\, 600
триар\дайнд дадлагажсан дайчид\ жагсдаг.
Хөлслөгдөн
дайнд явдаг армитай байсан. 1 легион-30 манипуль. 1 манипуль-2 центур\60
хүнтэй\
Октивиан өөрийн эсрэг байсан улс төрийн бүх
хүчнүүдийг үгүй хийж 23 онд өөрийгөө император
Август цолоор өргөмжилж РОМЫН ЭЗЭНТ УЛС байгуулагдсан. Август легионоо өргөтгөн 20 легион. 2
флот бүхий 300.000 хүнтэй хүчирхэг армийг байгуулсан.
VI Rex Серви Тули төрийн шинэчлэл хийсэн бөгөөд энэхүү шинэчлэл нь Ромын төрийн жинхэнэ үүсэлд маш их түлхэц болж өгсөн байна.Тэрээр шинэчлэлдээ цэргийн алба хаах үүрэгтэй бүх эрэгтэй хүн амыг эзэмшиж буй газрын хэмжээ хөрөнгийн байдлыг нь харгалзаж 6 зэрэгт хуваасан. Үүнд:
1. 100 мянган асс 80 центур
2. 75 мянган асс 22 центур
3.50 мянган асс 20 центур
4.25 мянган асс 22 центур
5.10 мянган асс 10 центур
Нийт 193 центур болгон өөрчилжээ.
VI Rex Серви Тули төрийн шинэчлэл хийсэн бөгөөд энэхүү шинэчлэл нь Ромын төрийн жинхэнэ үүсэлд маш их түлхэц болж өгсөн байна.Тэрээр шинэчлэлдээ цэргийн алба хаах үүрэгтэй бүх эрэгтэй хүн амыг эзэмшиж буй газрын хэмжээ хөрөнгийн байдлыг нь харгалзаж 6 зэрэгт хуваасан. Үүнд:
1. 100 мянган асс 80 центур
2. 75 мянган асс 22 центур
3.50 мянган асс 20 центур
4.25 мянган асс 22 центур
5.10 мянган асс 10 центур
Нийт 193 центур болгон өөрчилжээ.
Цэргийн
тоо:
1 контуберниа-8 хүн
1 сентур- 80 хүн ”10 контуберниа”
1Когорт- 480 хүн “ 6 сентур”
1 легион- 5340 хүн “ 10 когорт+120 морьтон”
АРМИ- 145720 хүн “29
легион”
Цэргийн
ангилал \ македоны
Александрын цэрэгт тулалдаж явсан Полибийн тэмдэглэснээр
Зэр
зэвсэг:
Залуу цэрэг - Илд,Хөнгөн бамбай,хатгуур жад , ялгарах тэмдэг төмөр малгайтай.
Бамбай: Бат бэх хөндлөнгөөрөө
3фут” 90 орчим см”
Жад: урт нь 2 тохой”1м
орчим” Бүдүүнээрээ нэг атга,хурц нарийн үзүүртэй” анхны цохилтын үед хугардаг
тул дайсан эргүүлэн ашиглах боломжгүй”
Гастат-бүрэн зэвсэглэх үүрэгтэй\ Бамбай, баруун ташаандаа ибери
сэлэм, дуулганы оройг улаан , хар өнгийн төө оорчим өдөөр чимдэг. Ихэнх цэрэг
сөөм орчим гуулин цээживч өмснө\
Бамбай: өргөөшөө- 2,5фут”75см” уртаашаа 4фут”120см” 2 хавтгай
модноос тогтсон үхрийн цавуугаар нааж
тугалын арсаар бүрдэг. Захаараа тамар бүслүүртэй. Гадны нөлөөнөөс хамгаалсан
гүдгэр гадаргуутай.
Ибери сэлэм: бат бөх 2 талдаа иртэй.
Хувцас болон бусад
хэрэглэл:
Туник: хөдөлгөөнд саад
болохгүй бие халхалсан давуун өмсгөл.
Бүснээсээ лугио
глаудисаа зүүнэ. Гэхдээ хажууд н байдаг төмөр товчит хамгаалалт хамгийн чухал.
Чичлүүр хутга: Лугио хэмээх 20-25 см урттай хутга гардан тулааны
зориулалттай.
Хуяг: хуяг нь хүрэл нугастай байдаг ба энэ нь хөдөлгөөнийг
чөлөөтэй болгодог.
Урт бүдүүн Пансэ ба
богино нарийн жад Пулим: Пансэ хэмээх жад
нь довтолгооны зориулалттай.
Хүзүүний хамгаалалт: сэлэмний цавчилт болон сумнаас
хамгаална.
Илд: Гладиус хэмээх 50 см урт дайснаа хутгалах цавчих
зориулалттай.
Шаахай: өдөрт 30 км хүртэл гүйх шаардлагатай тул төмөр
товруутай шаахай өмсөнө.
Албан
тушаал:
Трибун - ахлах дарга
Сентурион - 80 хүн бүхий
сентурд багтдаг цэрэг
Примупилу -
сентурины дарга
Касто армору -
Зэвсэг техник хариуцсан цэрэг
Легату легион - Легион командлагч
Иммуни -
Сувилах ,анагаах, шалгаах зэвсгийн мастер, өдөр тутмын
үйл ажиллагаанаас чөлөөлөгдсөн хүн
Праэпекту кастроум - Дасгал сургуулилт
хийхэд зориулагдсан лагерь”Ромын чухал үүрэгтэй. Дайны үед ямагт лагерь
байгуулна. Дов толгой өндөр гадар тэгш өнцөг хэлбэртэй байгуулдаг. Лагерийн
эргэн тойронд нүх ухан шивээ барьдаг. 4 зүгтээ хаалгатай. Лагерийн төвд жанжины
майхан байна.
Тулаанд хэрэглэх
зэвсэг: \ Грек ромын
түүхийн товчоо\ Сум чулуудах катапульт
том сум чулуудах баллист бүслэн хорьсон хотын хэрэмд ойртуулан тавьдаг дугуй
бүхий асар т ом цамхаг бүслэгчидийг хамгаалдаг хориглолт, хэрэм эвдэгч.
Ромын цэргийн гол
цөм нь тариачидаас бүрдсэн хүнд зэвсэгт цэрэг байна.
Байлдааны үед легион нь 3 эгнээ болон жагсана.
1-р эгнээ хамгийн залуу цэрэг
2-р эгнээ Бие
гүйцсэн хөнгөн цэрэг
3-р эгнээ ахмад
туршлагатай цэрэг
Эдний урд зогсох хөнгөн зэвсэгт цэрэг ямагт тулаан
эхлүүлнэ. Хүч нь сулрахад 1-р эгнээ
давшина. Мөн хүч нь сулрахад 2-р эгнээ орно. 3-р эгнээ шаардлагатай үед орно.
Александр
армидаа гадаадын олон иргэдийг нэгтгэж байсныг нь зарим судлаачид "үндэстнүүдийг
холих бодлого" явуулж байсны нэгэн тод илрэл гэж үздэг байна. Тэрээр мөн
цэргүүдээ гадаадын иргэдтэй суухыг нь хүртэл дэмжиж байсан бөгөөд өөрөө харь
нутгийн хоёр ч гүнжийг авч сууж байжээ.
No comments:
Post a Comment