(Роберт Каган, Түүх эргэн
ирж мөрөөдөл төгссөн нь номын тухай)
“ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЭРГЭЭД хэвэндээ
орлоо” гэх энэ өгүүлбэрийг уншсан хүн “юу гэсэн үг вэ?” хэмээн гайхаж болох юм.
Энэ бол Фрэнсис Фукуямагийн “Түүхийн төгсгөл ирэхэд, либерал ардчилалд үзэл суртлын
ноцтой өрсөлдөгч үлдсэнгүй” хэмээх үгийн хариулт юм. Дэлхий ертөнц, улс орнууд
өөр хоорондоо ойртон, нягтарч буй боловч нэг үзэл, санаа зорилгод нэгдсэнгүй.
Их гүрнүүд өөрсдийн үзэл бодлоо буурай орнуудад тулгаж дэлхийн бодлогыг
тодорхойлохыг зорьж байна. Энэ нь зөрчил тэмцэл дууссаныг биш цоо шинэ зөрчил
тэмцэл эхэлснийг сануулж буй хэрэг.
1990- ээд оны эхээр ЗХУ задран
унаснаар хүн бүхэн зөрчил тэмцэл ариллаа “Түүх төгслөө” хэмээн итгэж байв.
Тухайн цагт дэлхийн бодлогыг тодорхойлогч АНУ ч мөн адил үзэл бодолтой байсан
бөгөөд эцэг Буш “дэлхийн шинэ дэг журам”-ыг бий болгохыг зорьж зөрчлийг эв
зүйгээр шийдвэрлэхийг чухалчилж байв. Үүнийг нь НҮБ-ийн нарийн бичгийн дарга
Кофи Аннан болон Бушийн залгамжлагч Билл Клинтон нар ч мөн дэмжиж байв. Гэвч
бүх зүйл санаснаар болсонгүй 2001 оны 9
дүгээр сарын 11-нд болсон үйл явдал дэлхий ертөнц нэг чиглэл, нэг үзэл санаанд
нэгдээгүй, зөрчил тэмцлийг эв зүйгээр шийдвэрлэх боломжгүй болохыг тодорхой
харуулсан юм. Тиймээс ч Жорж Буш хүчирхийлэл зөрчил тэмцлийг хүчээр дарах үйл
ажиллагаа эхлүүлэн 2003 онд Иранд дайран оров.
Түүгээр ч барахгүй 2010 оноос
Хятад улс хүчирхэгжиж дэлхийн бодлогыг тодорхойлоход оролцохыг чармайж эхлэв.
Энэ нь зөрчил тэмцэл, үзэл санааны зөрчил төгсөөгүй болохыг, дэлхий дахин нэг
үзэл санаа, бодлогод нэгдэн нягтарна гэсэн 1990-ээд оны либерал үзэл санаа
“мөрөөдөл” байсныг илтгэн харуулсан юм.
Роберт Каганы үзсэнээр “Орос,
Хятад, Европ, Япон, Энэтхэг, Иран, АНУ болон бусад орнууд бүс нутагтаа давуу
байдлын төлөө өрсөлдсөнөөр их гүрнүүдийн дунд олон улсын тэмцэл буцаж ирсэн”
байна. Өдөр ирэх тусам Орос, Хятад, Япон улсууд дэлхийн бодлого, үйл ажиллагааг
тодорхойлох болж байна. Тэгвэл энэ нөхцөлд бид хэрхэн тэсэж үлдэх вэ? Бид тэсэж
үлдэхийн тулд эдгээр улс гүрнүүдийн бодлого үйл ажиллагааг ойлгож, улс төр,
эдийн засгийн зөв бодлого үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Их гүрнүүдийн
үндсэрхэг үзэл санаа эргэн ирж тэд хүчирхэгжсээр бид харин хаана явна вэ? Бидний
үндсэрхэх үзэл бол зөвхөн хөрш улс гүрнүүдээ харлуулах явдал юм. Тэгвэл их
гүрнүүдийн үндсэрхэг үзэл юу байв. Энэ бол эрх мэдлийн хүрээгээ тэлэх, дэлхийн
бодлого үйл ажиллагаанд оролцох, нэр төр, ашиг сонирхлын төлөө өнгөрснөө
эрмэлзсэн үзэл юм хэмээн Роберт Каган үзжээ. Иран, Энэтхэг, Орос улсууд нь
гоморхлын мэдрэмжтэй улсууд юм. Хүчирхэгжин мандаж явсан эдгээр улс орнууд
нэгэн цагт бууран доройтож байсан бөгөөд өдгөө энэхүү доройтож явсан үеэ түүх
болгон үлдээж, улс орныхоо түүхийг үргэлжлүүлэхийг хүсэж байна.
Тэд түүхээ төгсгөхийг
хүссэнгүй. Дэлхийн бодлого үйл ажиллагаанд оролцохыг хүсэж байна. Гэтэл бид түүхээ нэгэнт төгсгөж түүхээ дурсах л ой санамжтай үлджээ.
С.Ууганбаяр
С.Ууганбаяр
No comments:
Post a Comment