СҮХБААТАРЫН УУГАНБАЯР

Tuesday, October 25, 2016

"Тэнгэрийн хүү" түүхэн жүжиг мөн үү

“Тэнгэрийн хүү” жүжиг “Гэгээн муза” наадмын 8 номинацын 6-г нь хүртэж байсан удаатай бөгөөд өнөөг хүртэл жил бүр Улсын драмын эрдмийн театрын нээлтийн тоглолтуудад тавигдсаар байна. МУИС-ын багш, ШУ-ны доктор, профессор Д.Галбаатар “Тэнгэрийн хүү” жүжиг “Бүхэл бүтэн романы дайтай энэ жүжиг орчин үеийн монгол уран зохиолын жүжигийн салбар, нэн ялангуяа түүхэн жүжгийн салбарт шинэ нэрийн хуудас, түүхэн зүйн томоохон туршлагыг бий болгосон” хэмээн дүгнэсэн байдаг.

Thursday, October 20, 2016

Түүхийг үнэнээр нь бичье зохиолчид оо


Ихэнх хүмүүс түүхэн гэх тодотголтой уран зохиолын ном уншаад л түүхийг мэдчихлээ, ойлгочихлоо гэж боддог. Сүүлийн жилүүдэд залуучууд түүхэн уран зохиол руу хошуурах болж номын дэлгүүрүүдийн бэстселлэрийг түүхэн уран зохиолууд өнгөлөх болсон. Түүнийгээ дагаад түүхэн уран зохиол туурвих “зохиолчид”-ын тоо ч багагүй нэмэгдэж байна. Тэдтүүхийг энгийнээр тайлбарлаж түүхчдийн орон зайг нөхөж буй мэтээр өөрсдийгөө ойлгож, эрдэмтэн мэргэдийнхээ нөр их судалгааны ажилд түшиглэсэн энэхүү номоо туурвилаа гэх сүржин агаад итгэл төрүүлэхүйц үгээр номоо эхлүүлнэ.
Яг ийм ард түмэнд түүхэн үнэнийг толилуулах гэгээн хүслээр туурвигдсан нэгэн түүхэн романы тухай энд өгүүлэх гэж байна. Энэ бол МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч С.Эрдэнэчимэгийн “Ил хаан Өлзийт” хэмээх бүтээл. Энэхүү бүтээл нь зохиолч С.Эрдэнэчимэгийн хоёр дахь бүтээл бөгөөд өмнө нь “Ил хаан Хүлэгү” гэх түүхэн роман бичсэн ажээ. Номын дэлгүүрүүдэд нэлээд элбэг харагддаг тэр номыг сонирхож хараагүй юм. Саяхан саваагүй зан хөдлөөд хоёр дахь роман болох“Ил хаан Өлзийт” номыг Интерном номын дэлгүүрт зогсонгоо гүйлгэж харсан юм.