СҮХБААТАРЫН УУГАНБАЯР

Sunday, June 5, 2016

Гүн галуутайн яруу найраг- Яруу найргийн наадам

С.Ууганбаяр шилдгээр шалгарчээ

Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил энэ онд тохиож байна. Ойн хүрээнд яруу найрагчийн төрсөн нутаг Төв аймгийн Баяндэлгэр сумын ард иргэд яруу найргийн бэсрэг наадмыг тавдугаар сарын 30-нд зохион байгуулжээ.

Wednesday, June 1, 2016

Гаалийн байгууллагатай холбогдох хуулийн өөрчлөлт

1       Гааль түрээс хураах дүрмийг өөрчлөхийг түтгэлзэн ой модны түрээс хураахыг зөвшөөрөн Сангийн яаманд илгээсэн бичиг (Улсын хурлын газраас): 1917.03.12
Улсын Хурлын газраас Cангийн яамнаа хуудас дагуулан хүргүүлсний учир, ноднин жил арван хоёр сард Сангийн яамнаас уламжлан зөвлөх түшмэл Козиноос улсын хөрөнгийг сайжруулан дэлгэрүүлэх тухай нийтэд ухуулах бичгийн эх, дүрмийн дэвтэр нэжгээдийг уг зөвлөлийн хамтаар Дээд хуралд хэлэлцүүлэн тогтоон шийтгүүлэхийг хүргэж ирсэн үүнийг Улсын доод хуралд үзэж хянан хэлэлцвээс, ой модны нэг аймгаас бусад он зүйлд манай засгийн газраас урьд удаа дараагаар гааль түрээс хураах дүрэм хэмжээ хянан тогтоож айлтгаад зарлиг ёсоор болгосныг хичээнгүйлэн дагаж удаа бүр зохих гааль түрээсийг улсын санд хурааж оруулсаар бүхий бөгөөд энэ удаа өөрчлөн тогтоохуйг түдгэлзэж хуучин хэвээр явуулан гагцхүү ой модны түрээс байгуулахуй тухай хэргийг нэгэнт үүсгэж эрхлэж бүхий газраас хянан тогтоолговоос ямар болов хэмээн хэлэлцсэн боловч чухам ямар хэргээр тогтоовоос нийлэмжтэй болохыг Дээд хурлаас толилон тогтоох ажаамуу хэмээснийг энэ цагаан сарын арван наймны  Дээд хуралд үзэж хэлэлцвээс эл хэргийг ийнхүү явуулан шийтгэхэд үл болох газаргүй мэт бөгөөд уг эхийг бага засамжилсан тул хойш явуулан гүйцэтгэвээс зохимой хэмээн цохсон тул уг эх, дөрвөн дэвтэр зөвлөлийн хуудас нэжгээдийг хэвээр Сангийн яамнаа хүргүүлэн явуулж байцаан үзээд гүйцэтгэн шийтгэх ажааму хэмээн үүний тул хуудас илгээв. Долдугаар он цагаан сарын арван есөн.\ Монгол улс,ҮТА Х-А-1 , Д.1, ХН-4, Х.43-44, эх\ хуудас-31
2        1928.01.27
“Дотоод гааль устгасны дараа, хязгаар нэвтрэн гарах ба, орж ирэх аливаа худалдааны эд зүйлээс тус тус хичнээн гааль хуудас хураах явдлыг зүйлчлэн тодорхойлж түр дагаж явах заавар”.”... аливаа үржлийн малаас 20, элдэв зүйлийн энгийн үс арьс зэргээс 16, .. төгрөг” авахаас тогтоосон. \ БНМАУ-ын Засгийн газрын албаны сэтгүүл. №35, 1928, 4 сар, 65-69 дахь тал\ хуудас-78
3   Хоёр улсын харъяат нарын эрх ба гаалийн хэргүүдийн тухай ЗХУ, БНМАУ-ын Засгийн газруудын хооронд хэлэлцсэн хэлэлцээний протокол:1930.05.20
7 зүйл: 1 дүгээр зүйл. Хэлэлцэн бүхий хоёр этгээдээс нэгэн этгээдийн харъяат нараас нөгөө этгээдийн хязгаарт нэвтрэн орох, оршин явах, эгэж буцах явдлыг дөхөм болгож хөнгөтгөхөөр зөвшөөрөлцөж, үүний тулд нөгөө этгээдийн харъяат нарын нэвтэрч ирэх, эгэн буцах, оршин явах явдалд зөвшөөрөл олгохдоо тусгай боогдол бүхий албан ёсыг үзүүлэхгүй ба чадваас тус тусын төв газрын эрх баригчидаас лавлах явдалгүйгээр хөнгөвчлөн гүйцэтгэхийг зөвшөөрөлцөв. ... .\Монгол Зөвлөлтийн харьцаа, 1921-1974. Баримт бичиг ,материалын эмхэтгэл. I боть. 1921-1940. УБ., 1976. 259 дэх тал\ хуудас-84
4    Гаалийн дүрэм: 1930.11.27
4 бүлэг 72 зүйл: БНМАУ-ын БТХ-чдын 35 дугаар тогтоолын 7 дугаар зүйл. 1 дүгээр зүйл: БНМАУ-н Худалдаа Аж Үйлдвэрийн яамнаас тус улсын гаалийн хэргийг удирдах эрхлэх бөгөөд уул ажлыг мөн яамны тус улсын гаалийн хэлтсээр биелүүлэн гүйцэтгэмүй. /Монгол ард улсын бага хурлын тэргүүлэгчид ба, Засгийн газрын хуульнууд хийгээд тушаалуудыг эмхэтгэн хавсруулсан сэтгүүл. Шүүх явдлын яам. Дугаар 1-2, 21 /1931/ дүгээр он, 88-122 дахь тал. Монгол Улсын Засгийн газрын архив. ХН№9 Ф№1 томъёог №3/ хуудас-87
5       БНМАУ-ын гаалийн хууль: 1991.01.27
6 бүлэг, 30 зүйл: Хуулийн зорилт нь БНМАУ-ын тусгаар тогтнол, эрх ашиг, үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах, гадаад улстай худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр гаалийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршино. \Төрийн мэдээлэл 1991 №2\ хуудас-233
6        БНМАУ-н Гаалийн хуулийг дагаж мөрдөх журамын тухай: 1991.01.28
БНМАУ-ын БХ-н 9 дүгээр тогтоол. Энэ хуулийг 1991 оны 3 дугаар сарын нэгний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон. ...\Төрийн мэдээлэл 1991 №2\ хуудас 233
7       Гаалийн татварын тухай хууль: 1991.06.21
БНМАУ-н БХ-н 45 дугаар тогтоол: Импортын барааны гаалийн татварын тарифыг 15 хувиар тогтоосон. Мөн шаардлагатай тохиолдолд импортын зарим нэг барааг гаалийн татвараас чөлөөлөх, экспортын зарим нэг бараанд гаалийн татвар ноогдуулах эрхийг БНМАУ-н Засгийн газарт олгосон. Энэ тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын Гаалийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай БНМАУ-ын БХ-ын 1991 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 2 дугаар заалт 1,2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсон. /Төрийн мэдээлэл 1991 № 4/ хуудас- 241

8    Гаалийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль: 1992.12.22
хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1,6 дахь дэд хэсэг, 17 дугаар зүйлийн 1,26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 1,30 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийг тус тус шинэчлэн найруулсан. Мөн хуулийн 7 дугаар зүйлийг шинэчлэн найруулж 2,3 дахь хэсгийг нэмж, 17 дугаар зүйлд тодорхой агуулга бүхий 6,7 дахь хэсэг нэмсэн. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1,2 дугаар хэсгийг нэгтгэн 1 дэх хэсэг болгон өөрчлөн найруулсан. \ төрийн мэдээлэл 1993 №1\ хуудас-256
      Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай: 1992.12.24
Хуулийн 121 дүгээр зүйлийн 8 дахь дэд хэсгийг “8.гаалийн газрын дарга, хилийн болон гүний гаалийн байгууллагын эрхлэгч-гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийн талаар гэж”, гэж өөрчлөн найруулсан. \Төрийн мэдээлэл 1993 №1\ хуудас-256
1    Монгол улсын гаалийн хуульд нэмэлт оруулах тухай хууль: 1993.07.09
Хуулийн 15 дугаар зүйлд “2.Зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан Засгийн газар ард өдөр тутмын хэрэглээний хүнсний болон өргөн хэрэглээний үндсэн нэрийн барааны гаалийн албан татварыг 100 хүртэл хувиар хөнгөлж болно.”  Гэсэн заалт нэмсэн. Энэ хууль нь батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр болсон. \ Төрийн мэдээлэл 1993 №4-5\ хуудас- 266
          Гаалийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль: 1995.04.17
Хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “барааг” гэснийг “бараа тээврийн хэрэгслийг” , 2 дахь заалтын “250000” хүртэл гэснийг “иргэнийг 50000 хүртэл, аж ахуй нэгжийг 200000 хүртэл” , 3 дахь заалтын “20000” хүртэл гэснийг иргэнийг 40000 хүртэл, аж ахуйг 200000 хүртэл” гэж тус тус өөрчилсөн. Энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. \Төрийн мэдээлэл 1995 №5-6\ хуудас-293
1    Гаалийн тухай хууль: 1996.05.16
11 бүлэг, 91 зүйл: Хуулийн зорилт нь гаалийн байгууллагын зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тодорхойлох, Монгол улсын хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, шалгалт хийх, гаалийн бүрдүүлэлтийн горимыг тогтоох, аж ахуй нэгж байгууллага иргэнээс  гаалийн хууль тогтоомжийг сахин биелүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. /Төрийн мэдээлэл 1996. №9/ хуудас- 312
1    Гаалийн тарифын тухай хууль: 1996.05.20
9 бүлэг 30 зүйл: Хуулийн зохицуулалт нь Монгол Улсын гаалийн тарифын тогтолцоог бүрдүүлэх, гаалийн татвар хувь, хэмжээг тогтоох зарчим, гаалийн үнийг тодорхойлох, гаалийн татвар ноогдуулах, барагдуулахад дагаж мөрдөх журмыг тогтооход оршино. /Төрийн мэдээлэл 1996 № 9/ хуудас- 313
1    Гаалийн болон гаалийн тарифын тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 1996.05.20
УИХ-ын 31 дүгээр тогтоол: Гаалийн шинэ тариф батлан мөрдөгдөх хүртлэх хугацаанд эм бэлдмэл, цахилгаан эрчим хүчний гаалийн татварыг хувь хэмжээг 100 хүртэл хувиар бууруулах эрхийг Засгийн газарт олгосон. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “БНМАУ-ийн гаалийн хуулийг дагаж мөрдөх тухай”  БНМАУ-ын БХ-ийн 1991 оны 1 дүгээр сарын 28-ний 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон. / төрийн мэдээлэл 1996. №9/ хуудас-313
           Гаалийн тарифын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль: 1998.01.15
Хуулийн 21 дүгээр зүйлийн нэгдэх хэсэгт “12/ Төв банк /МонголБанк/-ны тухай хуулийн тавдугаар зүйлд заасан үйл ажиллагааг явуулах зорилгоор “Монгол банкны импортолсон материал, тоног төхөөрөмж” гэсэн агуулгатай 12 дахь заалт нэмсэн. Энэ хуулийг 1998 оны 2 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. /Төрийн мэдээлэл 1998 №2/ хуудас-342
1    Гаалийн тарифын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль: 1999.06.03
2 зүйл: Хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2,3,6,7,8,12 дахь заалт мөн 2 дахь хэсэг 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсон. Энэ хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. /Төрийн мэдээлэл 1999 №27/ хуудас 363
1    Гаалийн  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль:2000.01.27
Хуулийн 21 дэх зүйлийн 1 дэх хэсэгт 6,7,8 дахь заалт нэмсэн. Энэ хуулийг 2000 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс дагаж мөрдсөн. / Төрийн мэдээлэл 2000 №5/ хуудас-371
1    Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль:2000.01.28
 Хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “12/ гадаад орнууд дахь Монгол Улсын дипломат болон Консулын төлөөлөгчидийн газарт, түүнчлэн Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар томилогдон ажиллаад эх орондоо бүр мөсөн буцаж ирж байгаа иргэний хувийн хэрэглээний суудлын автомашин /1-ээс илүүгүй/ гэсэн агуулгатай 12 дахь заалт нэмсэн. / төрийн мэдээлэл 2000, №5/ хуудас- 372
1    Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль:2000.02.03
2 зүйл: Хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “13/ эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн болон тэдгээрийн тохироог баталгаажуулах, чанарыг алдуулахгүй  хадгалах тээвэрлэхэд шаардагдах оношлуур, урвалж багаж, хэрэгсэл, сав баглаа боодол” гэсэн агуултай 13 дахь заалт нэмсэн . энэ хуулийг Донорын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. /төрийн мэдээлэл 2000 №6/ хуудас-373
2    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2000.04.06
1 зүйл: Монгол Улсын Засгын газар Дэлхийн банкны хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу “Монгол нүүрс” төсөл, мөн Монгол Улсын Засгийн газар, Япон улсын засгын газар хоорондын байгуулсан зээлийн гэрээний дагуу “МОН-П4”, “МОН-П5” төслийн хүрээнд Багануур, Шивээ-Овоогийн уурхайнуудын шинэтгэл, өргөтгөлд зориулан импортоор нийлүүлсэн, нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг гаалийн албан татвараас чөлөөлсөн. / Төрийн мэдээлэл 2000, №15/  хуудас-375
2       Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2000.07.26
1 зүйл: Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа
“орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйг сайжруулах” , Германы сэргээн босголтын банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа “ харилцаа холбоо 2 ба 3” төслүүдийн хүрээнд орон нутгийн нийтийн аж ахуй, харилцаа холбооны салбарын өргөтгөл, шинэтгэлд зориулагдан импортоор нийлүүлэгдсэн болон нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг гаалийн албан татвараас чөлөөлсөн.
/ Төрийн мэдээлэл 2000. №29 /хуудас-379
2       Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль:2000.11.17
Хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн нэг дэх заалтыг “1/тэргүүлэх ач холбогдол бүхий салбар болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахдаа технологийн зориулалттай ашиглах, угсарч суурьлуулах тоног төхөөрөмж хүнд механизм , .... тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг Засгийн газар батлана” гэж өөрчилсөн. Энэ хуулийг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. /Төрийн мэдээлэл 2000 №45/ хуудас-383
  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2000.12.07
1 зүйл: Монгол Улсын Засгийн газар Олон улсын хөгжлийн Ассоциаци болон Дэлхийн банкны хооронд байгуулсан гэрээний дагуу “Монгол Улсын тээврийг сэргээн сайжруулах төсөл”-н хүрээнд импортоор нийлүүлсэн, нийлүүлэгдэх хотын тээврийн автобус, троллейбусны засвар оношлогооны тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн /Төрийн мэдээлэл 2000, №48/ хуудас-385
         Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах тухай хууль: 2001.04.26
5 зүйл: 7 дүгээр зүйл. Гаалийн түр агуулах, 34 дүгээр зүйл.Барааг гаалийн хяналтан доор хүргэх гэсэн заалтуудыг нэмсэн. Мөн хуулийн 73 дугаар зүйлийн гарчигт “Тээврийн” гэсний өмнө “Бараа” , 84 дүгээр зүйлд “тээврийн хэрэгслийн үнийг” гэсний дараа болон 82,83 дугаар зүйлд заасан татвар, торгуулийг” гэж тус тус нэмсэн. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 2,42 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 88 дугаар зүйлийн гарчиг болон 1 дэх хэсгийн “зориулалтын” гэснийг түр, 73 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дугаарыг “2” гэж тус тус өөрчилж, 3 дугаар зүйлийн нэгдэх хэсгийн 19 дэх заалт, 31 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн “ гаалийн зориулалтыг агуулах” гэснийг хассан. Мөн хуулийн 23 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсон. /Төрийн мэдээлэл 2001 №18/ хуудас- 390         
       Гаалийн тарифын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай : 2001.04.26
1 зүйл: Энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрийн” гэснийг барааг “гаалийн хилээр оруулахад гаалийн эцсийн, гаргахад гаалийн анхны бүрдүүлэлт хийсэн өдрийн” гэж өөрчилсөн. /Төрийн мэдээлэл 2001 № 18/ хуудас- 390
      Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварас чөлөөлөх тухай хууль: 2001.05.25
1 зүйл: Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын засгийн газрын сэргээн босголтын зээлийн банк хооронд 2000 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Чойбалсан дахь дулааны цахилгаан станцыг шинэчлэх төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийн дагуу Монгол улсын хилээр орж ирэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. /Төрийн мэдээлэл 2001 № 22/ хуудас -391
         Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2001.10.18
1 зүйл: БНМАУ-н иргэний паспортыг Монгол Улсын иргэний үнэмлэхээр солих үйлчилгээнд хэрэглэх зорилгоор Англи улсын “Де Ла Ру” компаниас оруулж ирсэн болон ирэх тоо, хэмжээ бүхий иргэний үнэмлэх хэвлэх материал, хэвлэлийн тоног төхөөрөмж , түүнийг сэлбэг хэрэгслийг 2002.12.31-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлсөн. /төрийн мэдээлэл 2001. №42 /хуудас-395
2       Гаалийн тарифын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль: 2001.11.17
2 зүйл: Хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг “1/тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт болон экспортын бүтээгдэхүүний салбарт хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулахдаа технологийн зориулалтаар ашиглах, угсарч суурилуулах тоног төхөөрөмж хүнд механизм. Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг Засгийн газар батална” гэж өөрчлөн найруулсан. Энэ хуулийг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Хуудас-398
2        Гаалийн тухай хуульд өөрчлөлт  оруулах тухай: 2001.11.30
3 зүйл: Хуулийн 31 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг “11. Гаалийн баталгаат агуулах, татваргүй барааны дэлгүүр байгуулах зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах эрхийг гаалийн удирдах төв байгууллага” эдэлнэ гэж өөрчлөн найруулж, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11 дүгээр 2 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрээс “зөвшөөрөл олгох, түүний” гэснийг тус тус хассан. Энэ хуулийг Аж ахуйн ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. /Төрийн мэдээлэл 2001№49/ хуудас 401  
      Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2002.01.10
1 зүйл: Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн
№1700-МОН гэрээний дагуу хэрэгжиж байгаа “ авто зам хөгжүүлэх хоёрдахь төсөл”-ийн хүрээнд зээлийн хөрөнгөөр гадаадаас нийлүүлэгдэх зам засвар, арчлалтын машин механизм, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. / Төрийн мэдээлэл 2002.№4/ хуудас-408
      Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль: 2002.04.19
3 зүйл: Хуулийн 32 дугаар зүйлд “2. Зорчигчийн хувийн хэрэглээний тоо хэмжээ, улсын хилээр нэвтрүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн гаалийн төв байгууллага батална.” гэсэн 2 дахь хэсэг нэмж, 32 дугаар зүйлийн гарчигт “эд зүйлс” гэсний дараа “эм” гэсэн үг нэмсэн. Энэ хуулийг эмийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдсөн. /Төрийн мэдээлэл 2002№17/ хуудас-410
     Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2002.06.06
1 зүйл: Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциаци болон Нордикийн хөгжлийн сантай байгуулсан MOG-3478, NDF-353 тоот гэрээний дагуу хэрэгжиж байгаа “тээврийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд импортоор нийлүүлэгдэх авто тээврийн хэрэгслийн оношлогооны төхөөрөмж, авто замын засвар, арчлалтын машин механизм, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. /Төрийн мэдээлэл 2002. №4/ хууас-413
      Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2002.06.13
1 зүйл: Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос улсын Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны сангийн хооронд байгуулсан “ МОН-3. МОН-4”тоот зээлийн гэрээний хэлэлцээрийн дагуу хэрэгжиж байгаа “Төрийн холбоог өргөтгөн шинэчлэх” болон “Хөдөөгийн цахилгаан холбоо” төслүүдиийн хүрээнд нийлүүлэгдэх бараа, үйлчилгээг гаалийн албан татвараас чөлөөлсөн. / Төрийн мэдээлэл 2002. № 24/ хуудас-417

      Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль: 2003.01.02
3 зүйл: хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “1. Гаалийн удирдах төв байгууллагын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь гаалийн байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн, дэд даргыг гаалийн удирдах дээд байгууллагын даргын саналыг үндэслэн засгийн газар томилно” гэж найруулсан. Мөн хуулийн 87 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “төвлөрсөн” гэснийг хассан. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. /Төрийн мэдээлэл 2003 №2/ хуудас- 439
      Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль: 2003.05.01
2 зүйл: хуулийн 14 дүгээр зүйлд “14.3. төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх зорилгоор бараа, тээврийн хэрэгслийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаалийн нутаг дэвсгэрт түр оруулах хугацааг 6 сараас илүү хугацаагаар сунгах шаардлагатай бол уг асуудлыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.” Гэсэн агуулгатай 3 дахь хэсэг нэмж 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн дугаарыг “4” гэж өөрчилсөн. /Төрийн мэдээлэл2003 №18/ хуудас- 442
      Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль: 2003.05.15
2 зүйл: хуулийн 36 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “онцлог бараа” гэсний дараа “түүнчлэн улс хоорондын шуудангийн илгээмж” гэж нэмсэн. Мөн хуулийн 33 дугаар зүйлийг “улс хоорондын шуудангийн илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх журмыг гаалийн болон шуудангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэж өөрчлөн найруулсан. \ төрийн мэдээлэл 2003 №21\ хуудас- 444
            Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2003.10.09
1 зүйл: засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Шуудан, цахилгаан холбооны газрын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа “Булган-Мөрөнгийн хооронд агаарын шилэн  кабелийн дамжуулах сүлжээ байгуулах” төслийн хүрээнд импортоор нийлүүлэгдэх материал, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. / Төрийн мэдээлэл 2003. № 39/ хуудас- 452
3         Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2003.12.26
2 зүйл: “Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ХК-ийн Оросын Холбооны улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүчний нэг жилийн хугацаагаар гаалийн албан татвараас чөлөөлсөн. Энэхүү хуулийг 2004 оны 1-дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн. /Төрийн мэдээлэл 2004, № 2/ хуудас- 457
       Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2004.04.22
1 зүйл: Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн /1907-МОН/ гэрээний дагуу хэрэгжиж байгаа “ Орон нутгийн хотуудын аж ахуйн хөгжлийн хоёрдугаар үе шатны төсөл”-ийн хүрээнд зээлийн хөрөнгөөр гадаадаас нийлүүлэгдэх машин, механизм сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж материалыг гаалийн албан татвараас чөлөөлсөн. /Төрийн мэдээлэл 2004, №16/ хуудас-461
        Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2004.04.29
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Түлш эрчим хүчний газар, БНХАУ-ийн Гадаад эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны Шанхай(групп) корпорацийн хооронд байгуулсан гэрээний дагуу “Дөргөний усан цахилгаан станцыг барьж байгуулах төсөл”-ийн хүрээнд гадаадаас нийлүүлэгдэх бараа материал, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. /Төрийн мэдээлэл 2004. №19/ хуудас-463
4          Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2005.02.24
 2 зүйл: “Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ХК-ийн ОХУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн албан татвараас  2008 оны 1-дүгээр сарын 1-ийг хүртэл чөлөөлсөн. Энэ хууль 2005 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. /Төрийн мэдээлэл 2005, №9/ хуудас- 474
4      Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2005.03.18
2 зүйл: Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас энэ хууль батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр болсон.
Хуудас- 474-475
4    Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвецид нэгдэн орох тухай хууль: 2006.05.26
Дэлхийн гаалийн байгууллагаас 1673 оны 3 дугаар сарын 18-ний өдөр Киото хотноо баталсан гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орсныг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан. /Төрийн мэдээлэл 2006, №23 .452/ хуудас-492
4      Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2006.06.29
2 зүйл: Импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний, стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай , 48 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай үйлдвэрлэснээс хойш гурваас дээш жилийн хугацаа болоогүй автобус, троллейбусыг гаалийн албан татвараас чөлөөлсөн. Энэ хуулийн төслийг 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2011 оны 1 дүгээр сарын 1 хүртэлх хугацаанд дагаж мөрдөхөөр тогтоосон. /Төрийн мэдээлэл 2006 №26 . 455/ хуудас-496
4    Гаалийн шинэчлэл, модернизаци төсөл”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль: 2007.05.10
1 зүйл: 1 дүгээр зүйл. Монгол улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкны хооронд 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан “гаалийн шинэчлэл, модерназаци төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Монгол улсын засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай. \Төрийн мэдээлэл 2007 №19, 496\ хуудас- 507

Автономит Монгол улсын хуулийн дэвтрийг сайн зохион хэвлүүлэх тухай хэргийг айлтгасан бичиг,1915, А-234, Д-1, ХН-95

Дотоод хэргийг бүгд ерөхнийлөн захирах яамны бичиг,хууль зүйлийг хураан хаталж дармал дарах хэргийг захирагч түшмэл зайсан  Жамъяан, Магсаржав, Хурц Бат-Очир шадар нарт хамтаар тушаав. Тушаах учир: энэ он арван нэгэн сарын арван долоонд манай дотоод яамнаас Айлтгасан нь одоо залруулан тогтоосон хууль зүйлийн бичиг төгсч  дармал даруулах явдлыг хичээнгүйлэн нугалбар барьж Айлтгаад, Богд эзэн гэгээнээр айлдаж заалхылан сургаж дагаж явуулахыг гуйхын учир, байцааваас манай Дотоод яамнаас одоо залруулан тогтоох хууль зүйлийн урьд хойчид хугацаа хугацаж шаардан шийтгүүлэх явдлыг утга утгаар Айлтгасан ба, нэгэнт залруулан зохиосон хууль зүйлийн бичгийг улсын хурлаар хэлэлцүүлж басхүү таван яам, дөрвөн аймаг их шавиас түшмэл гаргаж дахин давтан магадлан хянуулж тэргүүн сайдууд нарийвчлан үзэж тогтоосон утга бүр сая дэвтэр үйлдэж дараа дараагаар Дээр давшуулан толилж бүхүй бөгөөд эдүгээ хууль зүйлийг эрхлэн зохиогч түшмэдээс өргөн мэдүүлж ирсэн бичигт өргөх учир байцааваас Олноо өргөгдсөний тавдугаар он Монгол улсын хууль зүйлийг залруулан тогтоох нэг хэргийг олон тэргүүн сайдууд нэр нийлж Айлтгаад, Зарлиг ёсоор болгов дараагаар хүрээ нээж хууль зүйлийг залруулах сайд түшмэдийг гаргаж хамаг хэрэг зүйлийг эрхлэн шийтгүүлэхэд түшмэл бид Зарлиг тушаалыг хичээнгүйлэн хүлээж эртнээс нааш журамлаж ирсэн монгол салгаж нэмж зохиовоос зохихыг нь төсөвлөн хэлэцэхэд бидний улсын дотоодыг засах эрхийн дотор цааз зарлалыг нэмж байгуулах хэрэг маш үлэмж эрхгүй энх цагийн олон улсын хуулийг мөрдөн шийтгэж үүрд хоцоргобоос зохихын тулд урьд эрдэмтний уламласан дайчин улсын бүгд хууль зүйлийн бичгийг орчуулж үзсүгэй хэмээн Айлтгаад Зарлигаар явуулсан үүнд дайчин улсын бүгд хууль бичиг нэг зуун дэвтэр хууль зүйлийн бичиг, нэг зуун наян дэвтэр басхүү цэргийн яамнаас шилжүүлэн ирсэн цэргийн жургааны хэргийн хууль, ял хэлэлцэх хууль бүгд жаран есөн дэвтэр шүүх яамнаас шилжүүлэн ирсэн шүүх цаазын бичиг дөчин долоон дэвтэр энэ бүгд гурван зуун жаран зургаан дэвтэр цам манж үсгийг монголчилъё орчуулж нийлүүлэн хянахад дэвтэр бүлэг төвөгтэй олны тулд адьбиш хэрхэсэн учраа Зарлигаар хоёр удаа шаардаж тушаалгабай. Наймдугаар он хавар цаг дотоод яамнаас уламлан буулгасан Зарлигын дотор монгол хуулийг гол болгож хөнгөнийг нь хүндэтгэн шүүх цаазаас авхыг авч тогтоох нь ам үг оруулж хурдан түргэн гүйцэтгэн зохиолгохтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж шийтгүүлэхэд Улсын хурлаар хянан хэлэлцэж дотоод яамнаас дахиж Айлтгаад хууль бичгийг эрхлэн зохиохуйд манай зургаан түшмэлийг нэр заан тушаасан тухайд өчүүхэн түшмэд боловсрон сурсан эрдэмгүйд ичгүүрэх бөгөөд басхүү түшмэлийг чадахгүй алдах тасалдуулахад хүргэх болгуузай хэмээн маш айн болгоомжилж өдөр шөнөгүй үл бодон хуучин шинэ орчуулсан хууль цаазын бичиг, олон яамны Айлтгаж явуулсан Тусгайлан зарлиг буулгасан хэргийн данс хар нийлүүлэн хянаж, жич тогтоосон дүрмийн бичиггүй боловч монголчуудын угаас бүхүй суртал ёсыг Богдын ачит ойр алба хааж нүд үзсэн чих сонссон эрхбиш журамлан хэлэлцвээс зохихыг нь магадлан шүүмжилж тохиолдуулан зохиох гэгээн үеийн хууль дүрмийг илэрхийлэн олон яамны оролдсон тушаалыг бүртгэж элдэв хэргийг тодорхойлох сургаал соёлыг багтааж бүрнээ бичиг болгох санааг уг буулгаж өөр өөрийн өчүүхэн мэдсэн хувь зохиолоор үнэнээ гүйцэтгэн хүчээ дагасан шүүмжлэлт зохион бичих нийлж хэлэлцэхэд эхээс адагт хүртэл ер нэг хүний төдий эзэрхэж санааны дураар аваачсангүй нэг хүний төдийн гадаагаар дагаж нэг хүнийг дотоогоор санаа үйлдсэнгүй цөм нэг санаа нэг хүний гарын хуруу мэт чармайж хичээнгүйлэн зүтгэж Богд эзний тогтоон байгуулах хууль хэмжээг цагаар шийтгэх хугацааны зөохион төгсөх төсөвийг олж бүгд залруулсан нэмж зохиосон хууль зүйлийн товчоо монгол улсын харъяат олон аймаг засаг хошуу таван яамны сайд түшмэдийн ор эрхлэн шийтгэх хэргийн нэр, аливаа зэрэг залгамжлах түшмэл байгуулах сонгож шалгах албаны дүрэм түшмэлийн ялд байцаах өрөө ам байцаах эр төөлөх сангийн амуу тариалан , гааль татвар мөнгө пүнлүү мөнгөн пүнлүүний торго хүнсээ хүү буулгах сангийн цаазын бичиг, аливаа яамлах хурах зэрэг дэв шинэлэх цагаалах зэрэг зүйл зүйлийн ёслолыг явуулах ба алба барья ирэх зочидыг зочлох аялан явахад бараа болох олох жагсаал жагсах хуримлах шагнах, ураг барих өршөөл шагнах цагийг уламжлах тамга тэмдэг өргөмжлөл олгуулах олон тайлга ёслолын цаазын бичиг, блам нарын хэргийн хууль цэргийн засаг чуулган чуулах, өөртөөний засаг, сүрэг малын засаг нутгийн хэрэг, ял шүүх хүний амь илтэд булаах битүү хулуух хэвээр өрх явалдах аргадан авч худалдах, хэрэглэх заалдах санаанд оруулах оймтгойдон алдагдах барих ба оргох, гянданд хорих уулгаж тэжээлгэх хэлтрүүлэх зарлигт учрах хугацаа хожих цаазалсныг зөрөх бага сага ял хүртэл анги зүйлийг ялган салгаж бүгдээрээ таван дэвтэр товхиж Улсын хурлын газар хянан тогтоолгохоор удаа дараагаар өргөн хүргүүлж нэгэнт төгсгөн шийтгэсэн явдлыг олдбоос дотоод хэргийг бүгд ерөнхийлөн захирах сайд гэгч яамнаа өргөн мэдүүлээд байцаан толилуулхаас гадна бүгд хураангуй хуулийг уг залруулсан зүйлийг бүрнээ хянан тогтоон сайн цагийн тухайг үзэж гүйцэтгэн шийтгэж мэдүүлэх явдлыг хамтаар гаргасугай хэмээн өргөжүхүй. Үүнд шавь боолчуудын газраас эл хууль зүйлийн бичгийг Улсын хурлын зэрэг газруудад хянан үзэж хүргэн ирсэн удаа бүр хичээнгүйлэн бичүүлж шар дэвтэр үйлдэж Дээр өргөн толилуулсаар буй нь даруй нь төгсөхийг хүртэл нэг мөр болгон шийтгэвээс зохимуй. Гагцхүү хууль зүйлийн бичгийг эрхлэн зохиох түшмэд удаа дараа тогтоосон хугацаанд нэгэнт зохион шийтгэж төгсгөсөн нь одоо дармал дарж тараан явуулахад дэв дувыг Бодбоос гадаад яам, Сангийн яам Эрдэн шанзудбын яаманд тус тус Монгол үсэг хэвлэх машин үсгийн сав хэрэглэл буй. Зүй нь харъяат гурван яамны үсэг хэвлэх машины сав хэрэглэлийг нэг газар хурааж сайн чадах сургагч бичигч хүрэлцэхийг бодож томилон тушааж дармал даруулбаас даруй завдах болов уу хэмээх ба бас ч энэ хэргийг машины үсэг хэвлэх сургагч бичигч нарын төдий итгэж шийдүүлвээс үл болохын тулд уг хууль бичгийг эрхлэн зохиосон түшмэлийн дотроос эрхэлсэн түшмэл зайсан Жамъяан, дэс түшмэл зайсан Магсаржав хурц, зайсан Бат-Очир нарыг гаргаж үсгийн журамыг үзэж залруулах ба уг хууль зүйлийн эх бичиг эдүй дараалан дармал дарсан харъяан хадгалах зэрэг хамаг хэргийг захиран шийтгүүлж, мөнхүү машины үсэг хэвлэх сургагч гурав, дармал дарах бичигч арвыг сонгон гаргахад гадаад яамны машины сургагч нэг хүн, сурагч хоёр хүн, Эрдэнэ шанзудбын яамны машины сургагч , сурагч нэжгээдийг оролцуулан бусдыг....
Уг баримтын сүүлээс
Улсын зэрэг автономи арван тавдугаар данс 619124-д


Легион цэргийн зохион байгуулалт

Полибий (МЭӨ 210—120) бол Ахеин холбооны нэрт зүтгэлтэн Македоны 3 дугаар дайны үед Ромд олон жил амьдарч байжээ. Нэрт түүхч Полибий «чихэндээ итгэхээр нүдэндээ итгэсэн нь илүу дээр» гэдэг бодлыг баримталдаг тул он удаан жил аялан, МЭӨ 146 онд Карфогений мөхөл болон МЭӨ 133 онд Испани дахь Нуманци хотын бүслэлтийг үзжээ, Полибий бол МЭӨ II зууны үеийн Ромын урт удаан ялгуусан дайныг биеэр үзсэн бөгөөд Ромын армийн зохион байгуулалтыг үнэн зөв дүрсэлсэн хүн юм.                                               
Цаг хугацааны туршид арми 5000 хүний бүрэлдэхүүнтэй байсаныг хүн бүхэн мэднэ. Арми нийгмийн анги дээр үндэслэгдсэн.Хөдөлгөөнт явган цэрэгийн анги тус бүр 120 хүнтэй  байсан байна. Энгийн үед цэргүүд 3 цуваа болон жагсдаг байна.

Цэрэнгийн Насалбалжир \1905-1977\


Төрсөн газар: Сайн ноён аймгийн Сайн ноёны хошуу \Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг Эхэн халгайт \
Эцгийн нэр: Цэрэн\Цэрэнхүү\
Боловсрол: 10 настайгаасаа эцгээрээ Монгол бичиг заалган сурсан
?-1921 он: Хошууны тамгийн бичээчээр ажиллаж байсан.
1921-1927 он: Аймаг хошууны тамгийн газрын бичээч
1927 он: Улаанбаатар хот, Намын төв сургууль
1928-1930 он: Москва хот, Дорно дахины хөдөлмөрчидийн коммунист сургууль
1930-1936 он: МАХН-ын ТХ-ны ухуулан боловсруулах хэлтэс, Архангай, Өвөрхангай аймгийн намын хороо,
1936-1939 он: МАХН-ын ТХ-ны зохиолын хэлтсийн эрхлэгч
1939 он: ШУХ-нд шилжин ажилласан

Соосогтой залуус буюу Монголчуудын залхуурал


Эхийн санаа үрд үрийн санаа ууланд гэх ардын цэцэн үг бий. 
Монголчууд элгэмсүү, гэрсэг ард түмэн.
Айл хотол ах дүүсээрээ их л ойр дотно амьдарцгаадаг. Тиймдээ ч бид гаднынхыг эцэг эх нь үр хүүхдээ хардаггүй, үр хүүхэд нь ч эцэг эхээ ачилдаггүй хүйтэн хөндий хүмүүс гэх нь цөөнгүй. 
Үнэхээр ч барууны ихэнх орнуудад хүүхдүүд ахлах сургуулиа төгсөөд ажил амьдралын мөрөө хөөн өөр хот, өөр муж, өөр улсыг зорин явцгаадаг. Энэ үеэс эхлэн залуучууд өөрсдийн амьдралд эзэн болж ажиллах хөдөлмөрлөхийн үнэ цэнийг мэдэрдэг байх. 

“Ил хант улс” хэмээх номын тухай

О.Нямдаваагийн Ил Хант улс хэмээх ном хэдхэн хоногийн өмнө хэвлэгдэн гарчээ.Монголын  Эзэнт гүрний түүхийг зөвхөн Тэмүжин, Өгэдэй, Мөнх, Гүюг хаад болон Юань улс, Алтан Орд улсаар л төсөөлөх нь бий.
Монголын Эзэнт гүрний түүхэнд зайлшгүй байх ёстой Цагадайн улс, Ил-хаант улсуудын түүхийн талаар Монголчууд өөрсдөө төдийлөн судлаагүй байна.
Энэ бүтээл хэвлэгдэх хүртэл 2006 онд Д. Анхбаярын Эл хаант улс номноос өөр тухайн улсын түүхийн талаар өгүүлсэн ном бүтээл хараахан гараагүй, мөн гадаадын судлаачдын судалсан бүтээлүүдээс орчуулагдан Монголчуудад хүрээгүй байв.