Дотоод хэргийг
бүгд ерөхнийлөн захирах яамны бичиг,хууль зүйлийг хураан хаталж дармал дарах
хэргийг захирагч түшмэл зайсан Жамъяан,
Магсаржав, Хурц Бат-Очир шадар нарт хамтаар тушаав. Тушаах учир: энэ он арван
нэгэн сарын арван долоонд манай дотоод яамнаас Айлтгасан нь одоо залруулан
тогтоосон хууль зүйлийн бичиг төгсч
дармал даруулах явдлыг хичээнгүйлэн нугалбар барьж Айлтгаад, Богд эзэн
гэгээнээр айлдаж заалхылан сургаж дагаж явуулахыг гуйхын учир, байцааваас манай
Дотоод яамнаас одоо залруулан тогтоох хууль зүйлийн урьд хойчид хугацаа хугацаж шаардан
шийтгүүлэх явдлыг утга утгаар Айлтгасан ба, нэгэнт залруулан зохиосон хууль
зүйлийн бичгийг улсын хурлаар хэлэлцүүлж басхүү таван яам, дөрвөн аймаг их
шавиас түшмэл гаргаж дахин давтан магадлан хянуулж тэргүүн сайдууд нарийвчлан
үзэж тогтоосон утга бүр сая дэвтэр үйлдэж дараа дараагаар Дээр давшуулан толилж
бүхүй бөгөөд эдүгээ хууль зүйлийг эрхлэн зохиогч түшмэдээс өргөн мэдүүлж ирсэн
бичигт өргөх учир байцааваас Олноо өргөгдсөний тавдугаар он Монгол улсын хууль
зүйлийг залруулан тогтоох нэг хэргийг олон тэргүүн сайдууд нэр нийлж Айлтгаад,
Зарлиг ёсоор болгов дараагаар хүрээ нээж хууль зүйлийг залруулах сайд түшмэдийг
гаргаж хамаг хэрэг зүйлийг эрхлэн шийтгүүлэхэд түшмэл бид Зарлиг тушаалыг
хичээнгүйлэн хүлээж эртнээс нааш журамлаж ирсэн монгол салгаж нэмж зохиовоос зохихыг нь төсөвлөн
хэлэцэхэд бидний улсын дотоодыг засах эрхийн дотор цааз зарлалыг нэмж байгуулах
хэрэг маш үлэмж эрхгүй энх цагийн олон улсын хуулийг мөрдөн шийтгэж үүрд
хоцоргобоос зохихын тулд урьд эрдэмтний уламласан дайчин улсын бүгд хууль зүйлийн
бичгийг орчуулж үзсүгэй хэмээн Айлтгаад Зарлигаар явуулсан үүнд дайчин улсын
бүгд хууль бичиг нэг зуун дэвтэр хууль зүйлийн бичиг, нэг зуун наян дэвтэр
басхүү цэргийн яамнаас шилжүүлэн ирсэн цэргийн жургааны хэргийн хууль, ял
хэлэлцэх хууль бүгд жаран есөн дэвтэр шүүх яамнаас шилжүүлэн ирсэн шүүх цаазын
бичиг дөчин долоон дэвтэр энэ бүгд гурван зуун жаран зургаан дэвтэр цам манж
үсгийг монголчилъё орчуулж нийлүүлэн хянахад дэвтэр бүлэг төвөгтэй олны тулд
адьбиш хэрхэсэн учраа Зарлигаар хоёр удаа шаардаж тушаалгабай. Наймдугаар он
хавар цаг дотоод яамнаас уламлан буулгасан Зарлигын дотор монгол хуулийг гол
болгож хөнгөнийг нь хүндэтгэн шүүх цаазаас авхыг авч тогтоох нь ам үг оруулж
хурдан түргэн гүйцэтгэн зохиолгохтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж шийтгүүлэхэд
Улсын хурлаар хянан хэлэлцэж дотоод яамнаас дахиж Айлтгаад хууль бичгийг эрхлэн
зохиохуйд манай зургаан түшмэлийг нэр заан тушаасан тухайд өчүүхэн түшмэд
боловсрон сурсан эрдэмгүйд ичгүүрэх
бөгөөд басхүү түшмэлийг чадахгүй алдах тасалдуулахад хүргэх болгуузай хэмээн
маш айн болгоомжилж өдөр шөнөгүй үл бодон хуучин шинэ орчуулсан хууль цаазын
бичиг, олон яамны Айлтгаж явуулсан Тусгайлан зарлиг буулгасан хэргийн данс хар
нийлүүлэн хянаж, жич тогтоосон дүрмийн бичиггүй боловч монголчуудын угаас бүхүй
суртал ёсыг Богдын ачит ойр алба хааж нүд үзсэн чих сонссон эрхбиш журамлан
хэлэлцвээс зохихыг нь магадлан шүүмжилж тохиолдуулан зохиох гэгээн үеийн хууль
дүрмийг илэрхийлэн олон яамны оролдсон тушаалыг бүртгэж элдэв хэргийг тодорхойлох сургаал
соёлыг багтааж бүрнээ бичиг болгох санааг уг буулгаж өөр өөрийн өчүүхэн мэдсэн
хувь зохиолоор үнэнээ гүйцэтгэн хүчээ дагасан шүүмжлэлт зохион бичих нийлж
хэлэлцэхэд эхээс адагт хүртэл ер нэг хүний төдий эзэрхэж санааны дураар
аваачсангүй нэг хүний төдийн гадаагаар дагаж нэг хүнийг дотоогоор санаа
үйлдсэнгүй цөм нэг санаа нэг хүний гарын хуруу мэт чармайж хичээнгүйлэн зүтгэж
Богд эзний тогтоон байгуулах хууль хэмжээг цагаар шийтгэх хугацааны зөохион
төгсөх төсөвийг олж бүгд залруулсан нэмж зохиосон хууль зүйлийн товчоо монгол
улсын харъяат олон аймаг засаг хошуу таван яамны сайд түшмэдийн ор эрхлэн
шийтгэх хэргийн нэр, аливаа зэрэг залгамжлах түшмэл байгуулах сонгож шалгах
албаны дүрэм түшмэлийн ялд байцаах өрөө ам байцаах эр төөлөх сангийн амуу
тариалан , гааль татвар мөнгө пүнлүү мөнгөн пүнлүүний торго хүнсээ хүү буулгах
сангийн цаазын бичиг, аливаа яамлах хурах зэрэг дэв шинэлэх цагаалах зэрэг зүйл
зүйлийн ёслолыг явуулах ба алба барья ирэх зочидыг зочлох аялан явахад бараа
болох олох жагсаал жагсах хуримлах шагнах, ураг барих өршөөл шагнах цагийг
уламжлах тамга тэмдэг өргөмжлөл олгуулах олон тайлга ёслолын цаазын бичиг, блам
нарын хэргийн хууль цэргийн засаг чуулган чуулах, өөртөөний засаг, сүрэг малын
засаг нутгийн хэрэг, ял шүүх хүний амь илтэд булаах битүү хулуух хэвээр өрх явалдах
аргадан авч худалдах, хэрэглэх заалдах санаанд оруулах оймтгойдон алдагдах
барих ба оргох, гянданд хорих уулгаж тэжээлгэх хэлтрүүлэх зарлигт учрах хугацаа
хожих цаазалсныг зөрөх бага сага ял хүртэл анги зүйлийг ялган салгаж бүгдээрээ
таван дэвтэр товхиж
Улсын хурлын газар хянан тогтоолгохоор удаа дараагаар өргөн хүргүүлж нэгэнт
төгсгөн шийтгэсэн явдлыг олдбоос дотоод хэргийг бүгд ерөнхийлөн захирах сайд
гэгч яамнаа өргөн мэдүүлээд байцаан толилуулхаас гадна бүгд хураангуй хуулийг
уг залруулсан зүйлийг бүрнээ хянан тогтоон сайн цагийн тухайг үзэж гүйцэтгэн
шийтгэж мэдүүлэх явдлыг хамтаар гаргасугай хэмээн өргөжүхүй. Үүнд шавь
боолчуудын газраас эл хууль зүйлийн бичгийг Улсын хурлын зэрэг газруудад хянан
үзэж хүргэн ирсэн удаа бүр хичээнгүйлэн бичүүлж шар дэвтэр үйлдэж Дээр өргөн
толилуулсаар буй нь даруй нь төгсөхийг хүртэл нэг мөр болгон шийтгэвээс
зохимуй. Гагцхүү хууль зүйлийн бичгийг эрхлэн зохиох түшмэд удаа дараа
тогтоосон хугацаанд нэгэнт зохион шийтгэж төгсгөсөн нь одоо дармал дарж тараан
явуулахад дэв дувыг
Бодбоос гадаад яам, Сангийн яам Эрдэн шанзудбын яаманд тус тус Монгол үсэг
хэвлэх машин үсгийн сав хэрэглэл буй. Зүй нь харъяат гурван яамны үсэг хэвлэх
машины сав хэрэглэлийг нэг газар хурааж сайн чадах сургагч бичигч хүрэлцэхийг
бодож томилон тушааж дармал даруулбаас даруй завдах болов уу хэмээх ба бас ч
энэ хэргийг машины үсэг хэвлэх сургагч бичигч нарын төдий итгэж шийдүүлвээс үл
болохын тулд уг хууль бичгийг эрхлэн зохиосон түшмэлийн дотроос эрхэлсэн түшмэл
зайсан Жамъяан, дэс түшмэл зайсан Магсаржав хурц, зайсан Бат-Очир нарыг гаргаж
үсгийн журамыг үзэж залруулах ба уг хууль зүйлийн эх бичиг эдүй дараалан дармал
дарсан харъяан
хадгалах зэрэг хамаг хэргийг захиран шийтгүүлж, мөнхүү машины үсэг хэвлэх
сургагч гурав, дармал дарах бичигч арвыг сонгон гаргахад гадаад яамны машины
сургагч нэг хүн, сурагч хоёр хүн, Эрдэнэ шанзудбын яамны машины сургагч ,
сурагч нэжгээдийг оролцуулан бусдыг....
Уг баримтын
сүүлээс
Улсын зэрэг
автономи арван тавдугаар данс 619124-д
No comments:
Post a Comment