Төрсөн газар: Сайн ноён аймгийн
Сайн ноёны хошуу \Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг Эхэн халгайт \
Эцгийн нэр: Цэрэн\Цэрэнхүү\
Боловсрол: 10 настайгаасаа
эцгээрээ Монгол бичиг заалган сурсан
?-1921 он: Хошууны тамгийн
бичээчээр ажиллаж байсан.
1921-1927 он: Аймаг хошууны
тамгийн газрын бичээч
1927 он: Улаанбаатар хот,
Намын төв сургууль
1928-1930 он: Москва хот, Дорно
дахины хөдөлмөрчидийн коммунист сургууль
1930-1936 он: МАХН-ын ТХ-ны
ухуулан боловсруулах хэлтэс, Архангай, Өвөрхангай аймгийн намын хороо,
1936-1939 он: МАХН-ын ТХ-ны
зохиолын хэлтсийн эрхлэгч
1939 он: ШУХ-нд шилжин
ажилласан
Ажиллах хугацаандаа: “Галдан туслагчийн Эрдэнийн эрх 1960” , “Саганц Сэцэн Эрдэнийн товч\4 эхийг үг
нэг бүрийг тулган хэвлүүлсэн\” , “Халх
журам” зэргийг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж “Дөрвөн аймгийн алба тэгшитгэсэн данс”, “Ардын заргын бичиг” зэрэг архивын чухал баримт бичгийн эмхэтгэлийг
хэвлүүлж байсан. Мөн “БНМАУ-ын АИХ, бага
хурлуудын тогтоол, хууль, тунхагууд”, “орон
нутагт ардчилсан засаг захиргаа байгуулсан нь” Х.Чойбалсангийн илтгэл өгүүллүүд”
зэрэг олон арван зохиол бүтээл туурвисан байна.
Нэгэн сэдэвт бүтээл: “Ар
Монголоос Манж Чин улсад залгуулж байсан алба” , “Манжийн үеийн албат сум ард” зэрэг бүтээлүүдийг туурвижээ.
Тэрээр нийтдээ 6 нэгэн сэдэвт
зохиол, 10 сурвалж хэрэглэгдэхүүний эмхэтгэл, 20 гаруй эрдэм шинжилгээний
өгүүлэл бичсэн байна.
“Ар Монголоос Манж Чин улсад залгуулж байсан алба\1691-1911\”
Улаанбаатар., 1964
Тус зохиолд Марксист-Ленинизмийн сонгодог зохиолуудаас мөрдөлг болгож
нилээд өгүүллийг хэрэглэсэн[1]. Манжийн
эзэрхийллийн үе болон Олноо өргөгдсөн Монгол улсын үеийн нийгмийн амьдралыг
шүүмжилж Социалист нийгмийг магтан дуулах өнгө аястай.
Ашигласан баримт материал:
1.
Энх-Амгалан хааны бодлогын бичиг
2.
ЗТГМХВГИШ
3.
ЗТГМТЗЯЯ-ны хууль зүйлийн бичиг
4.
Галдан Эрдэнийн эрх
5.
Халх журам
6.
Ховдын хэргийн цэс
7.
Дөрвөн аймгийн алба тэгшитгэсэн данс
8.
ШУХ-ийн гар бичмэлийн санд буй баримт
9.
МУҮТА-ийн баримт
зэрэг 15 орчим сурвалжийн болон судалгааны бүтээл, Олон арван архив,
ШУХ-ийн гар бичмэлийн сангийн баримтуудыг ашиглан бичсэн байна[2].
Уг бүтээл нь 7 бүлэгтэй бүлэг тус бүр 3-9 дэд сэдэвтэй
мөн өмнөх өгүүлэл, төгсгөлтэй Манжийн хааны алба татвартай холбогдох он
дараалалтай, Ашигласан сурвалж судалгааны бүтээлүүдээ дурдсан байдаг.
Үүнд:
I бүлэг: 4 дэд сэдэвтэй
II бүлэг: 6 дэд сэдэвтэй,
III бүлэг: 3 дэд сэдэвтэй,
IVбүлэг: 3 дэд сэдэвтэй,
V бүлэг: 9 дэд сэдэвтэй,
VI бүлэг:
VII бүлэг: 3 дэд сэдэвтэй,
1. Манж хааны алба
-
Есөн цагааны алба
-
Ангийн арьс, гөрөөсний мах нийлүүлэх алба
-
Даригангын сүрэг адуулах
-
Манж хааны сүм хурлын алба
2. Манжийн засаг захиргааны алба
-
Цэрэг феодалын систем тогтоосон нь
-
Ар Монгол дахь Манжийн засаг захиргаатай холбогдсон нь
-
Орон нутгийн засаг захиргаа, аймгийн чуулган түүний засаг
захиргаатай холбогдсон албууд
-
Олон хошуу шавь бүгдийн дарга нарын тамгын газар нартай
холбогдсон
-
Уул тайх бол орон нутгийн засаг захиргааны албаны нэгэн
хэсэг мөн
3. Манж Чин улсын ба орон нутгийн харилцан нэвтрэлцэх
асуудал
-
Буухиа өртөөний зохион байгуулалт, түүний албыг залгуулж
байгаа нь
-
Өртөөний зүтгэх хүчин ба билчээр
-
Орон нутгийн өртөө
4. Манжийн цэргийн алба
-
Цэргийн алба хаах хуулийг тогтоосон нь
-
Монголын ард түмний бие хөрөнгийг манжийн цэргийн алба
залгуулахад дайчилсан нь
-
Манжийн цэрэгтэй холбогдсон бусад асуудлууд
5. Харуул цагдаа
-
Хил хязгаарын харуулыг байгуулсан нь
-
Суман харуул
-
Гэр харуул
-
Дотуур харуул
-
Алтан харуул
-
Улиастайн цагдаа
-
Их хүрээний цагдаа
-
Орон нутгийн цагдаа
-
Бусад харуул цагдаа
6. Албаны өр төлбөр бол Манж чин улсын албаны нэгэн хэсэг
мөн
7. Алба татвар ноогдуулж байсан нь
-
Алба татвар ноогдуулж байсан журам
-
Алба тэгшитгэл
-
Алба татвар ноогдуулж байсан нэгж хэлбэрүүд
I Бүлэг: Эдээр төлөх албаны
тухай
II бүлэг: Орон нутгийн албаны
тухай
III-V бүлэг: Биеэр гүйцэтгэх
албаны тухай
VI бүлэг: Мөнгөөр төлөх албаны
тухай
VII бүлэг: Алба татварыг
төлөх дүрэм журмын талаар дурдсан байдаг.
Марксист онолын үүднээс
бол “нийгмийн хөгжил нь ангийн тэмцэл” гэж үздэг. Иймээс энэ үеийн бүтээлүүд нь
ард олны тэмцэл, аж амьдралыг том томруунаар харуулсан байдаг. Үүний нэгэн
адилаар эл бүтээл ч гэсэн иймэрхүү үзлийг агуулсан байна.. Монголын ард түмэн
харийн булаан эзлэгчидийн эдийн засгийн ширүүн мөлжлөгт нэрвэгдэн, түүнийг
эсэргүүцэн удаа дараагаар эрх чөлөөний тэмцэлд босож байсныг марксист арга зүйн
үүднээс харуулсан байдаг. [3]
Б.Пунсалдулам: 1911 оны Монголын үндэсний хувьсгалын түүх бичлэг номондоо “Ц.Насанбалжир 1911 оны хувьсгал гарах болсон
шалтгааныг Манж чин улсад Монголчуудын төлж байсан алба татварын хүнд
бодлоготой уялдуулан гаргасан. Манжийн колоничлогчид Монголын ард түмнээс биеэр
гүйцэтгэх ба хөрөнгөөр залгуулах олон төрлийн алба үүргүүдийг Манжийн хааны
зарлиг, Манжийн хуулиар тогтоож заавал биелүүлэх үүрэг болгосон[4].
Манжийн дарлал ширүүсэх тусам Монголын ард түмний эсэргүүцэл тэмцэл улам
хурцадсанаар ирснийг харуулсан[5]” Мөн
түүнчлэн Ц.Насанбалжир эл бүтээлдээ “1911 оны ҮЭЧХ-ийн гол хүчин нь ард түмэн
байв[6]”
хэмээн өгүүлжээ. Монголчууд тусгаар тогтнолоо олсон хэдий ч “Монголын хар шар
феодалууд эрх мэдлээ улам бататган ард олныг дарлан мөлжсөөр байлаа[7]”
гэжээ.
Зохиогч сурвалжийн мэдээнүүдэд үнэлэлт дүгнэлт хийсэн.
[4] Пунсалдулам
Б, 1911 оны Монголын үндэсний хувьсгалын
түүх бичлэг \1911-2003\, Улаанбаатар, 2006, 66
No comments:
Post a Comment