Монгол улсын хүн ам зүйн асуудалд (хүн амын цэвэр өсөлт)
Хүнээс
нийгэм бүрэлдэн тогтдог учир нийгэмд хүн ам зүйн асуудал чухал байр суурь
эзэлдэг. Хүн ам зүйн асуудлуудаас хамгийн чухал нь хүн амын өсөлт -нөхөн
үйлдвэрлэлийн асуудал юм. Хүн амын өсөлт нь улс орны хөгжил дэвшилтэй салшгүй
холбогдох асуудал юм.
Монгол улсын хүн ам нь уудам нутаг дэвсгэртээ тархан суурьшсаар олон зууныг
илээсэн билээ. Монголчуудын гэгдэх 13 дугаар зууны үед ч
монголчууд нь дэлхийн бусад олон улс үндэстнийг бодвол харьцангуй цөөн тоотой
байсан байдаг. Энэхүү байдал нь XX зуун болж ирэхэд үндсэндээ өөрчлөгдөөгүй бөгөөд Монгол
үндэстэнг мөхөж байсан мэтээр дурдсан байдаг. Гэвч үнэндээ Монгол угсаатан нь
анх бүрэлдэн бий болохдоо л төдий хэмжээний тоотой байсан байж болох юм. Мөн
түүнчлэн тооны хувьд нэмэгдээгүй нь угаас монголчуудын уугуул нутгийн хүн ам
бэлчээр нутгийн даац нь төдий хэмжээний байсантай холбоотой юм.
Монгол
угсаатан \этнос\ “бүрэлдэж эхэлсэн түүхэн он цагийг Л.Билэгт XII
зууны сүүлч XIII зууны эхэн гэж заах нь зүйтэй”[1]
хэмээн үзэж Монгол угсаатан бүрэлдэх үйл явцыг Чингис хааны байлдан дагуулалтай
холбон тайлбарлажээ. Н.Ишжамц ч мөн адил “1206 онд Монголын феодалын нэгдсэн
тулгар төр байгуулагдсаны дараа XIII-XIV зууны үед Монгол оронд феодалжих явц төгсгөл болж
феодализм бүрэн тогтсон энэ нь Монгол угсаатан бүрэлдэх урьдчилсан гол нөхцөл
болсон билээ”[2]
гэж үзээд “Монгол угсаатан нь XIII зууны II хагас гэхэд бүрэлдсэн”[3]
хэмээн үзсэн байна.
Монгол улсын хүн амаа тоолж байсан түүхэн уламжлал:
-
Монголын
эзэнт гүрний үед эзэлсэн газар орныхоо хүн амыг тоолдог байсан байна.(Жүдит
Колбас) 1275 оноос хүн амаас татвар авах болсон бөгөөд энэ үеэс хүн амыг тоолж байсан бололтой.
Гэвч энэхүү тооллого нь ихэнхдээ орон нутгийн чанартай хийгээд цэвэр монгол
угсаатанг бус эзэлсэн газарны хүн амыг тоолж байсан байдаг.
-
Манж Чин улсын харьяанд байсан Монгол улсын
аймаг, хошууд хүн ам, малаа бүртгэж тоолж байсан олон баримт Үндэсний төв
архивт хадгалагдаж байдаг. Бидэнд байгаа мэдээллээр 1765 оноос 1908 он хүртэл
хүн амын дэлгэрэнгүй бүртгэлийг олон хошууд давхардсан тоогоор 226 удаа явуулж
байжээ. Энэ үед мөн олон зүйлийн
хүчин зүйлээс шалтгаалан аймаг, хошууд хүн амынхаа тоог дарж мэдүүлж байсан
удаа ч олонтой гардаг.
-
Богд
хаант Монгол улсын үед буюу 1918 онд Монгол улс хүн амаа тоолж байсан байдаг.
Энэхүү тооллого нь үеийн тооллогуудыг бодвол харьцангуй бодитой тооллого байсан
бололтой.
И.Майский
Цэцэн хан аймаг -101676, Түшээт хан аймаг- 100152, Сайн ноён хан аймаг- 133748, Засагт хан аймаг-
70151, Богдын их шавь-70387, Хөвсгөл дахь Богд гэгээний шавь-16000, Ховдын
хязгаар-5000, Хятад иргэд-100000 ,Орос иргэд- 5000 байсан бөгөөд нийт хүн ам нь
647504 байсан[4]
гэж үзсэн боловч энэхүү хүн амын тооллого нь монгол улсын хүн амыг бүхэлд нь
хамарч чадаагүй билээ. Харин доктор Ж.Урангуа тоолоогдоогүй хүн амын тоог
ойролцоогоор гаргаж Монгол улсын нийт хүн амыг 715,8 мянга байсан хэмээн үзсэн[5]
нь нилээд үнэмшилтэй болжээ.
-
Монгол улс 1921 оны ардын хувьсгалын дараа хүн ам, хөрөнгө, малын тоо
бүртгэлийг 1922-1940 он хүртэл олон удаа (бүртгэлийг 1922, 1929, 1933, 1935,
1937, 1939 онуудад) явуулж байсан бөгөөд тэдгээрийн үзүүлэлт нь маш өргөн
хүрээтэй (Богд хаант Монгол улсын үеийнхээс), өрх, хүн амын тоо, нас, хүйсийн
бүтэц, төрөлт, нас баралт, малын тоо, малын хашаа саравч, гэрийн бүрээс,
хадлангийн болон бусад ажлын багаж хэрэгсэл гэх мэт асуултыг багтааж
байсан аж.[6]
Харин хүн ам, хүн ам,
орон сууцны тооллогыг Монгол Улс XX зуунд 9 удаа, XXI
зууны эхний тооллогыг 2010 онд явуулаад байна.
Хүн амын өсөлтийн тухай ойлголтууд
Хүн амын ердийн цэвэр өсөлт, бууралт: Тухайн жилийн хүн амын төрөлт, нас
баралтын тооны зөрүүгээр илэрхийлэгдэнэ.
Хүн амын ердийн цэвэр өсөлт (бууралт)-ийн
коэффициент: Хүн амын төрөлт, нас баралтын тооны зөрүүгээр
тухайн жилийн хүн
ам өссөн (буурсан)-ийг харуулах
коэффициент бөгөөд түүнийг суурин хүн амд эзлэх хувиар илэрхийлнэ.
Хүн амын тэг өсөлт: Тухайн
жилийн хүн
амын төрөлт дээр шилжин ирэгчдийг
нэмсэн нийлбэр нь нас баралт дээр шилжин
явагчдыг нэмсэн нийлбэртэй тэнцэж байх үед
хүн амын өсөлтийн хувь тэгтэй тэнцүү байх ба үүнийг хүн
амын тэг өсөлт буюу тэнцвэржилт гэнэ.
Хүн амын хэтийн тооцоо: Төрөлт,
нас баралт, шилжих хөдөлгөөний
ирээдүйн
чиг хандлагад дэвшүүлсэн тодорхой таамаглал дээр үндэслэсэн хүн амын тооны ирээдүйн өөрчлөлтийн талаарх тооцоо болно.
Тухайн онд төрсөн нийт хүүхдийн
тооноос нас барсан нийт хүний тоог
хасч, хүн
амын жилийн дундаж тоонд харьцуулж, 1000-аар үржүүлнэ. Төрөлт,
нас баралтын тооноос шалтгаалж энэ үзүүлэлт нь эерэг, сөрөг
аль нь ч байж болно.[7]
2003 он: 1000 хүнд ноогдох төрөлт 18.4, 1000 хүнд ноогдох нас баралт 6.4,
цэвэр өсөлт 12
2004 он: 1000 хүнд ноогдох төрөлт 18.1, 1000 хүнд ноогдох нас баралт 6.5,
цэвэр өсөлт 11.6
2005 он: 1000 хүнд ноогдох төрөлт 17.8, 1000 хүн ноогдох нас баралт6.5,
цэвэр өсөлт 11.3
2006 он: 1000 хүн ноогдох төрөлт 19.0, 1000 хүнд ноогдох нас баралт 6.5,
цэвэр өсөлт 12.5
Дээрхээс
харахад 2003-2008 оны хоорондох 5 жилийн хугацаанд хүн амын нас баралт
хэлбэлзэл багатай байгаа боловч төрөлт нэмэгдсэнээр хүн амын өсөлт жил ирэх
тутам нэмэгдэж байсан нь харагдаж байна. Энэ нь 1989-1999 оны хоорондох 10
жилтэй харьцуулахад хүн амын нас баралтын түвшин хэвийн боловч төрөлтийн түвшин
буурсан нь тодорхой харагдаж байна. Хүн амын төрөлт буурсан нь улс орон зах
зээлийн харилцаанд шилжиж хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн насны тоо
харьцангуй богиноссон хийгээд болон хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн зэрэг
шалтгаантай салшгүй холбоотой юм.
Аймгуудын хүн амын тооллого хоорондын жилийн дундаж өсөлтийн
дүр төрх ерөнхийдөө төстэй, 1989-2000 онд 5 аймгийн хүн ам өмнөх 10 жилийнхээсээ
буурсан бол 2000-2010 онд 6 аймаг, нийслэлээс бусад бүх аймгийн хүн амын тоо
багасчээ. Үүний үндсэн шалтгаан нь шилжих хөдөлгөөнөөс хамаарч байна.
Тухайлбал, Улаанбаатар хот, Орхон, Өмнөговь аймгийн хүн амын жилийн дундаж
өсөлт улсын дунджаас өндөр байна. Ялангуяа, Улаанбаатар хотын хүн амын өсөлт
улсын дунджаас бараг 4 дахин өндөр байгаа нь нийслэл рүү чиглэсэн шилжих
хөдөлгөөнтэй холбоотой.
Монгол Улсын хүн ам 2000-2010 оны хоорондох 11 жилийн хугацаанд 16.1 хувиар өсч, жилийн дундаж өсөлт нь 1.5 хувь болов. Өсөлтийн энэ хувь өмнөх тооллого хоорондынхоос 0.1 пунктээр илүү болсон нь хүн амын ердийн хөдөлгөөний цэвэр өсөлт сүүлийн арван жилд илүү байсан, 1990-ээд оны эхний хагаст гадаадад олон арван мянган хүн шилжин суурьшсан шиг томоохон хөдөлгөөн гараагүйтэй холбоотой.
Сүүлийн 25 жилийн хугацаанд монгол улсын хүн 30%-аар өссөн байна. Хэрвээ энэ хурдаар өсвөл 2040 он гэхэд
монголын хүн ам хөгшин бүтэцтэй болох юм байна. 1990 оноос өмнө монгол улсын
хүн амын 50 гаруй хувь нь 16 нас хүрээгүй хүүхэд байсан учраас "Хүүхдийн
орон" гэж нэрлэдэг байсан. Тэр үед нэг гэр бүл 4-10 буюу дунджаар 5-6
хүүхэдтэй байсан бол 1990 оноос хойш төрөлт
3-4 дахин буурсан.
2012 онд 70 гаруй мянган хүүхэд төрсөн нь өмнөх жилүүдтэй
харьцуулахад өндөр боловч төрөлт эрс буурсан, картын бараанд орсон, эдийн
засгийн хувьд хамгийн хүнд байсан 1993 оны түвшинд л дөнгөн данган хүрч байна. Гэвч
өнгөрөгч 2013 онд хүүхдийн төрөлт нь 1990 оны төрөлттэй дүйж буй нь баярлууштай
зүйл юм. Зарим тооцоогоор төрөлт багасах юм бол 2040 оноос хүн амын бууралт
эхэлнэ. 2040 оноос эхлэн хүн амын хөгшрөлд орно гэсэн тооцоог хийсэн нь
үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул тулгарч байгаа хэрэг юм. Монгол улсын хүн
амын өсөлт буурч эхлэх л юм бол ердөө 20-30 жил дотор манай улсын хүн ам 500.000
болтлоо цөөрнө гэдэг прогноз бий. Хүн амын бодлого гэхээсээ илүү гэр бүлийг
хамгаалах, дэмжих, хөгжүүлэх зөв бодлого өдгөө яаралтай дутагдаж байна.
Ялангуяа эх хүүхдийн болон гэр бүлийн нийгмийн хамгаалал, даатгал, халамжийн
бодлогыг цогцоор нь хугацаа алдалгүй шинэчлэл шаардлага тулгамдаад байна. Мөн
түүнчлэн сүүлийн жилүүдэд 19-с доош насны эмэгтэйчүүдийн төрөлт нэмэгдэж байгаа
нь нэг талаараа сайн зүйл юм.
Хүн амын нөхөн үйлдвэрлэл,
өсөлтийг хэрхэн хангах вэ?
Улсын
хөгжлийн түлхүүр бол хүн амын өсөлт бөгөөд зарим гадаадын эрдэмтдийн
судалгаагаар аль нэгэн улсын хөгжлийн дугуй нь хүн ам нь 4 саяас багагүй байж
эргэдэг гэж үздэг. Хүн амзүйн зохистой бодлого огт байхгүйгээс нөхөн үржихүйн
насны хүмүүс эх орноосоо гадаадад гарах, амьдралын хэт ядуурлаас болж хүүхэд
төрүүлэхгүй болох, төрүүлсэн хүүхдээ тэжээж, өсгөх чадваргүйчүүд эрс нэмэгдэж
нийт хүн амын 50% ядуу амьдралтай болсон зэрэг Монголд нөлөөлөж байна.
Монголд хүн амзүйн зохистой бодлого бүрмөсөн тасарснаас
Монгол гэр бүлийн уламжлалт хэв шинж алдагдан хамтран амьдрагч, гэрээт, ижил
хүйстний, олон соёлт, улс, аймаг дамнасан гэр бүл бий болж Монгол гэр бүлийн
хувьд задрал явагдаж байна. Монголчууд хоорондоо гэр бүл болох цөөрч байна.
2010 онд 742,700 өрхтэй байжээ. 2009 онд 33,606 хос гэрлэлтээ бүртгүүлэн 2,459
хүн гэр бүл салсан бол 2010 онд гэр бүл бүртгүүлсэн голомт 8,778 болж
24,831-ээр цөөрсөн байна.
Монгол улсын хүн ам өсөхөд нөлөөлж буй сөрөг асуудлууд
-
Монгол улс нь хүн ам зүйн бодлогогүй
-
Гэр бололт багассан
-
Төрөх насны эмэгтэйчүүдийн насны хязгаар багассан
-
Үр хөндүүлэлт нэмэгдсэн зэрэг болно. Эдгээр асуудлуудыг
яаралтай шийдвэрлэхээс гадна юуны түрүүнд төрөөс бодлогоор зохицуулахын
зэрэгцээ иргэдэд хүн ам зүйн өсөлт, бууралтын талаар тодорхой хэмжээний
мэдлэгтэй болгох шаардлагатай. Мөн түүнчлэн хүүхэд залуучуудад үндэсний
сэтгэлгээг бат суулгах хэрэгтэй. Улс орны хөгжил дэвшилд хүн ам ямар хэрэгцээтэй
талаар тодорхой ойлголтуудыг суулгаж өгөх шаардлагтай байна. Өнөөдөр төрөх
насны эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх насны тоо харьцангуй богино болжээ. Иймээс
төрөөс бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага гарч байна.
Хүн амын өсөлт бууралтын талаарх мэдээллийг
цаг тухай бүр мэдээлэл хүргэж байвал залуучууд нэгийг бодож, 2-ыг тунгаах нь
лавтай.
[1]
Билэгт Л., Монгол угсаатан бүрэлдэхэд Чингис хааны цэрэг улс төрийн үйл
ажиллагаа нөлөөлсөн нь, Чингис хааны мэндэлсний 840 жилийх ойн эрдэм
шинжилгээний хурлын илтгэлүүдийн
эмхэтгэл, Улаанбаатар, 2002, 86.
[2] Ишжамц Н .,
Монгол угсаатан бүрэлдсэн тухай, Studia
Etnogrphica, tomus II, Улаанбаатар, 1965, 21.
2009 оны 11-р сарын 18-ны өдрийн 01/152 тоот тушаалын хавсралт, УБ., 2009
No comments:
Post a Comment