Өчигдрийн
түүхийн золиос болж
Өнөөдрийг
Хятадын харъяанд угтсан ч
ӨВӨРМОНГОЛЧУУД
Шавар
тагзанд сууж
Шаахай
өмссөн СУУРИН ХЯТАД БИШ
Босоо
бичгээ манасаар
Булгилах
зүрхэндээ монголоо тээсээр
Хорин
нэгдүгээр зуунтай золгосон
Хүчирхэг
түүхийг хамтдаа бүтээлцсэн
ӨВӨРМОНГОЛЧУУД
Атан
тэмээний нуруунд гэрээ тээж
Алсын
замд нүүдэллэх НҮҮДЭЛЧИН МОНГОЛ
Зүс
царайг нь харсан ч МОНГОЛ
Зүүсгэл
гоёлыг нь үзсэн ч МОНГОЛ
Хэл
яриаг нь сонссон ч МОНГОЛ
Хэлсэн
ч хэлээгүй ч ДЭЛХИЙ МЭДНЭ
Тэд
БИДНИЙ Л АДИЛ МОНГОЛ
БИД
Хилээр
зааглагдсан ч
Хэлээрээ
таслагдаагүй нэгэн үндэстнүүд
Хоёр
улсад харъяалагддаг ч
Хүслээрээ
хагацаагүй нэгэн үндэстнүүд
No comments:
Post a Comment